Дэлхийн хаа нэгтээ Монгол Улсаас бусад улс орны сүлжээнд аялах үедээ өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. Одоогоор Мобикомын хэрэглэгчид дэлхийн 200 гаруй оронд Роуминг үйлчилгээг ашиглах боломжтой.

Дэлхийн хаа нэгтээ Монгол Улсаас бусад улс орны сүлжээнд аялах үедээ өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. Одоогоор Мобикомын хэрэглэгчид дэлхийн 200 гаруй оронд Роуминг үйлчилгээг ашиглах боломжтой.

Та Дараа төлбөрт, Урьдчилсан төлбөрт, Хосолсон төлбөрт Hybrid үйлчилгээ ашигладаг эсэхээс хамааран роуминг үйлчилгээний дараах төрлүүдийг ашиглах боломжтой. Үүнд:

Үйлчилгээний төрөл

Дараа төлбөрт хэрэглэгч

Хосолсон болон Урьдчилсан төлбөрт хэрэглэгч

Барьцаа төлсөн Барьцаа төлөөгүй

Орох дуудлага

Гарах дуудлага

-

Мессэж

Задгай дата

-

Дата багц

 

*Хосолсон болон Урьдчилсан төлбөрт хэрэглэгч барьцаа төлбөр төлөх шаардлагагүй, зөвхөн дансандаа нэгжтэй байхад хангалттай.

Мобикомын Үйлчилгээний Нэгдсэн Төв нь гадаад улсад ЯРИАНЫ роуминг үйлчилгээ ашиглаж буй хэрэглэгчдэдээ зориулан 24 цагаар лавлагаа, үйлчилгээ үзүүлэх дугаарыг ажиллуулж байна. Таны зорчиж буй улсын оператор компанийн үнэ тарифаас үл хамааран гар утаснаасаа +976-1800-2222 дугаарт холбогдож Мобикомын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг үнэ төлбөргүй аваарай.

+976-1800-2222

 

 

 

Дараа төлбөрт хэрэглэгч

Үйлчилгээний эрх нээлгэхэд барьцаа төлбөрт 500'000₮ байршуулна. Хэрэв та улс хоорондын ярианы эрх нээлгэж 200'000₮-ийн барьцаа төлсөн бол нэмж 300'000₮ байршуулснаар таны дугаарт ЯРИАНЫ РОУМИНГ үйлчилгээ идэвхэжнэ.

Үйлчилгээг идэвхжүүлэхдээ үйлчилгээний салбарт дараах бичиг баримттай ирж, нэмэлт гэрээ байгуулна.

  • Хувь хэрэглэгч бол цахим үнэмлэх
  • Байгууллагын хэрэглэгч бол албан бичиг

Хосолсон болон Урьдчилсан төлбөрт хэрэглэгч

Та гадаад руу явахаасаа 30 минутын өмнө 599 тусгай дугаарт ON гэсэн мессэж илгээн эхлээд мессэж роуминг үйлчилгээгээ нээлгээд, дараа нь 599 дугаарт ON VOICE гэсэн мессэж илгээж ярианы руоминг үйлчилгээг идэвхжүүлснээр энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой болно. Мобикомын дугаараараа тухайн зорчиж буй улсаасаа Монгол руу, эсвэл өөр бусад улс орон руу яриа хийх тохиолдолд таны хэрэглээ дансан дахь нэгжээс хасагдана.

Дараа төлбөрт хэрэглэгч

  • Хэрэглэгч ярианы роуминг үйлчилгээний эрхээ Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний дурын салбарт өөрийн биеэр ирж, үйлчилгээний ажилтанд хандан цуцлуулна.
  • Хэрэглэгч үйлчилгээг цуцлаагүй, нэмэлт барьцаа төлбөрөө байршуулсан хэвээр байгаа тохиолдолд ярианы роуминг эрх нээлттэй хэвээр байна.

Хосолсон болон урьдчилсан төлбөрт хэрэглэгч

  • Та 599 дугаарт OFF VOICE гэсэн мессэж илгээж зөвхөн ярианы роуминг үйлчилгээгээ цуцлах боломжтой.

Мобикомын Дараа төлбөрт, Урьдчилсан болон Хосолсон төлбөрт Hybrid багцын бүх хэрэглэгчид мессэж роуминг үйлчилгээг ашиглах боломжтой. Үйлчилгээг ашиглахад нэмэлт барьцаа байршуулах шаардлагагүй.

ИДЭВХЖҮҮЛЭХ: 

 

ЦУЦЛАХ:             

Та гадаадад зорчихоосоо 30 минутын өмнө Мобикомын сүлжээнд байхдаа On гэсэн мессэжийг 599 дугаарт илгээнэ. Үйлчилгээ идэвхжсэн талаар хариу мессэж ирснээр орох, гарах ярианы эрх автоматаар хаагдаж, зөвхөн мессэж роуминг үйлчилгээний эрх нээгдэнэ. 

Хэрэглээний хязгаарлалт
  • Олон улсын роуминг үйлчилгээний барьцаа төлөөгүй Дараа төлбөрт хэрэглэгчийн мессэж роуминг хэрэглээ 300'000₮-өөс хэтрэх үед хязгаарлагдана. Энэ тохиолдолд Та Монгол дахь Мобикомын үйлчилгээний зааланд 300'000₮-ийг төлснөөр мессэж роуминг ашиглах эрх дахин 300,000₮-өөр сунгагдах боломжтой.
  • Урьдчилсан төлбөрт болон Хосолсон төлбөрт Hybrid багцын хэрэглэгчийн хувьд мессэж роуминг ашиглах эрх тухайн дугаарын дансан дахь нэгжээр хязгаарлагдана. Хэрэглэгч мессэж роуминг үйлчилгээний эрхээ сэргээхийн тулд дансаа нэгжээр цэнэглэнэ.

Санамж

  • Роуминг үйлчилгээний төлбөр тооцоо хэрэглэгчийн сүлжээг нь ашигласан операторын нэхэмжлэхээр тооцогддог тул бодит дүн хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, системээс мэдээлсэн хэмжээнээс зөрүүтэй байж болно.
  • Мобиком Корпорацийн  мессэж роуминг үйлчилгээг ашиглах үед  дуудлага хийх боломжгүй байдаг хэдий ч роуминг хийж байгаа зарим операторуудын шуурхай тусламжийн утас болон тухайн операторын лавлах дугаарт ярих боломж нээлттэй байдаг тул та эдгээр дугаарууд руу шаардлагагүй бол дуудлага хийхгүй байхыг зөвлөж байна. Учир нь зарим операторын лавлах утас болон шуурхай тусламжийн утас төлбөртэй байдгийг анхааруулж байна.  Дэлгэрэнгүй
  • АНУ-ын AT&T Mobility операторын сүлжээнд холбогдсон хэрэглэгч дуудлага хийх оролдлого хийх бүрт явах бичлэгийг 29-ээс дээш секунд сонссон тохиолдолд төлбөр гарахыг анхаарна уу.
Задгай дата

Дата роуминг үйлчилгээг ярианы болон мессэж роуминг үйлчилгээ идэвхжүүлсэн дараа төлбөрт хэрэглэгчид ашиглах боломжтой.

ИДЭВХЖҮҮЛЭХ: 

ЦУЦЛАХ:              

 

Ярианы роуминг үйлчилгээтэй хэрэглэгчийн хувьд дата эрх нээлттэй байх ба харин мессэж роуминг үйлчилгээтэй хэрэглэгч дата эрхээ идэвхжүүлнэ. Таны зорчиж буй улсын тарифаас хамааран дата үйлчилгээний төлбөр харилцан адилгүй үнэтэй байна. Үнэ тарифын мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Жич: Мобикомын дотоодын гар утасны интернэт дата багц нь Олон улсын роуминг үйлчилгээнд хамаарахгүй.

Дата багц

Мобикомын хэрэглэгчид Монголчуудын хамгийн их зорчдог улсуудад 100MB болон хязгааргүй хэрэглээний эрхтэй хоногтой дата багцуудаас сонгон ашиглах бүрэн боломжтой. Та задгай хэрэглээнээс үүдсэн төлбөрт санаа зоволгүй өөрийн хэрэглээнд тохирсон багцуудаас сонгож, хилийн чанадад хүссэн газартаа гар утаснаасаа 3G болон 4G сүлжээнд интернэт ашиглаарай.

  • Хэрэглээний хязгааргүй дата багцууд /Хурд 256 Kbps-ээр хязгаарлагдана/

БАГЦЫН ТӨРӨЛ

УЛС

ИДЭВХЖҮҮЛЭХ МЕССЕЖ

ИЛГЭЭХ ДУГААР

24 цагийн хязгааргүй

Хятад

China1

                      

ОХУ

Russia1

Солонгос

Korea1

Япон

Japan1

АНУ

USA1

ХонгКонг

HongKong1

Герман

Germany1

7 хоногийн хязгааргүй

Хятад

China7

ОХУ

Russia7

Солонгос

Korea7

Япон

Japan7 

 

  • 100MB дата багц /Хурдны хязгааргүй/

Нийт 42 улсад доорх багцыг идэвхжүүлэх боломжтой.

 

ХЭМЖЭЭ

АШИГЛАХ ХУГАЦАА

ИДЭВХЖҮҮЛЭХ МЕССЕЖ

ИЛГЭЭХ ДУГААР

100MB

7 хоног

100MB 45000

                       

 

  • Хурдны хязгааргүй бизнес дата багц:

БАГЦЫН ТӨРӨЛ

БАГЦЫН ҮНЭ

(НӨАТ ОРСОН)

БАГЦЫН ХУГАЦАА

599 РҮҮ

ИЛГЭЭХ КОД

БАГЦЫН ҮЛДЭГДЭЛ ШАЛГАХ

БАГЦАД ХАМААРАХ УЛС

1GB

99'000₮

3 хоног

1GB

B гэж бичээд 599 дугаарт илгээнэ

Хятад, Япон, Хонг Конг, Орос, Герман, Франц, Англи

5GB

479'000₮

10 хоног

5GB

Урамшуулал 2019.09.30-нийг дуустал

Санамж

Уг бизнес дата багцын хурд хязгааргүй буюу тухайн улсын дата роуминг хурдаар хязгаарлагдана.

Багц идэвхжүүлэх заавар:

Гадаадад очсоныхоо дараа 2 болон 3 дугаар алхмыг идэвхжүүлэхийг зөвлөж байна.

Роуминг Дата багц авахад анхаарах зүйлс:

  • Мессэж роуминг үйлчилгээний хэрэглэгч гадагшаа явахаасаа 10 минутын өмнө мессэж роуминг үйлчилгээгээ 599 дугаарт ON гэж бичиж илгээн идэвхжүүлсэн байх шаардлагатай.
  • Роуминг дата үйлчилгээг 599 дугаарт ON DATA гэж бичиж илгээн идэвхжүүлсэн байх шаардлагатай.
  • Мессэж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн дараа төлбөрт хэрэглэгчийн хэрэглээ 300,000₮ хүрэхэд роуминг үйлчилгээ хаагдаж роуминг дата багцыг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
  • Хятад улсын China Mobile операторын сүлжээнд зарим утас модел, загвараасаа хамааран 2G дээр ажиллах магадлалтай тул China UniCom операторыг сонгон ашиглана уу.
  • Роуминг үйлчилгээний төлбөр нь тухайн зорчиж буй орны операторуудаас шууд сонгогдсон болон хэрэглэгчийн сонгосон роуминг операторын тарифаар тооцогдон нэхэмжлэгдэх ба дараах төлбөрүүдээс бүрдэнэ. Үүнд:

                               - Ярианы төлбөр (Дуудлага хийх хүлээн авах)

                               - Mессэж болон түүнд суурилсан нэмэлт үйлчилгээний төлбөр

                               - Дата/интернэт үйлчилгээний төлбөр

  • Хэрэглэгчийн Дата/интернэт үйлчилгээг ашиглахад тухайн операторын тогтоосон KB-н шатлал болон тарифаар үнэ тооцогдоно.
  • Роуминг үйлчилгээний төлбөр нь таны зорчсон улсын оператороос нэхэмжлэгддэг ба төлбөрийн мэдээлэл 7-30 хоногийн хоцрогдолтой ирэх тохиолдолд байдаг. Төлбөрийн нэхэмжлэх хоцрогдолтой ирсэн тохиолдолд роуминг үйлчилгээний төлбөр дараа сарын төлбөрт шилжиж тооцогдохыг анхаарна уу.

 

Санамж: Роуминг үйлчилгээ ашиглаж байгаа тохиолдолд Мобикомын нэмэлт үйлчилгээний 510; 592; 599 гэх мэт тусгай дугаарт мессэж илгээхэд тухайн зорчиж буй орны роумингийн мессэж тарифаар тооцогдохыг анхаарна уу.

  • Роуминг үйлчилгээний төлбөр нь тухайн зорчиж буй орны операторуудаас шууд сонгогдсон болон хэрэглэгчийн сонгосон роуминг операторын тарифаар тооцогдон нэхэмжлэгдэх ба дараах төлбөрүүдээс бүрдэнэ. Үүнд:

                               - Ярианы төлбөр (Дуудлага хийх хүлээн авах)

                               - Mессэж болон түүнд суурилсан нэмэлт үйлчилгээний төлбөр

                               - Дата/интернэт үйлчилгээний төлбөр

  • Хэрэглэгчийн Дата/интернэт үйлчилгээг ашиглахад тухайн операторын тогтоосон KB-н шатлал болон тарифаар үнэ тооцогдоно.
  • Роуминг үйлчилгээний төлбөр нь таны зорчсон улсын оператороос нэхэмжлэгддэг ба төлбөрийн мэдээлэл 7-30 хоногийн хоцрогдолтой ирэх тохиолдолд байдаг. Төлбөрийн нэхэмжлэх хоцрогдолтой ирсэн тохиолдолд роуминг үйлчилгээний төлбөр дараа сарын төлбөрт шилжиж тооцогдохыг анхаарна уу.

 

Санамж: Роуминг үйлчилгээ ашиглаж байгаа тохиолдолд Мобикомын нэмэлт үйлчилгээний 510; 592; 599 гэх мэт тусгай дугаарт мессэж илгээхэд тухайн зорчиж буй орны роумингийн мессэж тарифаар тооцогдохыг анхаарна уу.

УЛС ГАРАХ ДУУДЛАГА ОРОХ ДУУДЛАГА МЕССЭЖ ЗАДГАЙ ДАТА
  УЛС ДОТРОО БУСАД УЛС РУУ ТУСГАЙ ДУГААР РУУ САНСРЫН ХОЛБОО РУУ      
Австрали 1535 5500 20750 33450 540 720 0.9
Хятад 985 4185 20750 33450 770 505 0.9
Франц 745 3215 20750 33450 495 340 0.9
Герман 745 3215 20750 33450 495 340 0.9
Хонконг 695 2290 20750 33450 495 515 1.9
Энэтхэг 2250 2530 20750 33450 1760 685 2.9
Япон 1535 3245 20750 33450 485 515 0.5
Казахстан 1410 3025 20750 33450 495 320 2.9
Солонгос 1330 2750 20750 33450 495 495 0.5
ОХУ 2250 4400 20750 33450 670 605 2.9
Сингапур 3350 2970 20750 33450 1080 515 2.9
Тайланд 2320 2970 20750 33450 1650 685 2.9
Турк 1700 2750 20750 33450 495 330 1.9
Англи 745 3215 20750 33450 495 340 0.9
АНУ 1150 3170 20750 33450 470 470 2.9

 

  • НӨАТ багтсан.

 

 

 

 

 

 

Хэрэглээний хязгааргүй дата багцууд

Багцын төрөл

Улс

Үнэ тариф ₮

24 цагийн хязгааргүй

Хятад

15,000

ОХУ

25,000

Солонгос

25,000

Япон

15,000

АНУ

25,000

ХонгКонг

25,000

Герман

25,000

7 хоногийн хязгааргүй

Хятад

55,000

ОХУ

70,000

Солонгос

70,000

Япон

55,000

 

100 MB дата багц

 

Хэмжээ

Ашиглах хугацаа

Үнэ тариф ₮

100MB

7 хоног

45,000

 

Та роуминг үйлчилгээг идэвхжүүлэхийн өмнө зорчиж буй орныхоо харгалзах операторын роуминг үйлчилгээний үнэ тарифтай сайтар танилцана уу.

Мөн 2222 лавлахад хандан роуминг үйлчилгээний талаар хүссэн мэдээллээ авах боломжтой.

Гар утсаа роуминг үйлчилгээний нэмэлт тохиргоогүй байгаа эсэхийг шалгаарай. Утасныхаа settings цэсээс дараах тохиргоонуудыг идэвхтэй байгаа бол идэвхгүй болгоорой:

  • Call Barring тохиргоог идэвхтэй бол арилгах
  • Call forwarding /divert/ тохиргоог идэвхтэй бол арилгах.

Зарим тохиолдолд таны ашиглаж байгаа гар утасны марк, функцээс шалтгаалан автомат тохируулгатай байгаа хэдий ч холбогдох сүлжээ нь орохгүй байх тохиолдол гардаг. Энэ нь ихэвчлэн тухайн сүлжээнд анх удаагаа роуминг хийж байгаа хэрэглэгчийн хувьд тохиолддог бөгөөд таныг гар утасныхаа зааварчилгаатай урьдчилан танилцахыг зөвлөж байна.

Гадаадад очоод үйлчилгээний талаар, эсвэл утасны тохиргооны талаар +976-1800-2222 утсаар холбогдон мэдээлэл авах бүрэн боломжтой.

Мобикомын хэрэглэгч гадаадаас Монголын үүрэн телефон хэрэглэгч рүү дуудлага хийх:

Мобикомын хэрэглэгч гадаадаас Монголын суурин утас руу дуудлага хийх:

Мобикомын хэрэглэгч гадаадаас тухайн аялж буй орныхоо үүрэн телефон хэрэглэгч рүү дуудлага хийх:

Мобикомын хэрэглэгч гадаадаас тухайн аялж буй орныхоо суурин утас руу дуудлага хийх: 

Мобикомын хэрэглэгч гадаадаас өөр улсын үүрэн телефон хэрэглэгч рүү дуудлага хийх:

Мобикомын хэрэглэгч гадаадаас өөр улсын суурин утас руу дуудлага хийх:

Монголын үүрэн телефон буюу Мобиком, Скайтел, Юнителийн хэрэглэгч рүү мессэж илгээхдээ гар утасны дугаарыг шууд бичнэ.

Гадаадын өөр операторын хэрэглэгч рүү мессэж илгээхдээ:

Мессэжээр улсын үнэ тарифын мэдээлэл авах: 599 дугаарт зорчих улсын эхний 4 үсэг эсвэл бүтнээр нь англиар бичиж илгээнэ.

 

Мессэж роуминг:

599 дугаарт ON гэсэн хүсэлт илгээх үед өөр ямар үйлчилгээ нээгдэх бол?
Мессэж роуминг болон Роуминг дуудлага хүлээн авах үйлчилгээ идэвхэжнэ.

Мессэж роумингтэй дараа төлбөрт хэрэглэгч 39 улсын дата роуминг багцыг ашиглах боломжтой уу?
Боломжгүй. Мессэж роумингтэй дараа төлбөрт хэрэглэгч 8 улс болон 36 улсын дата роуминг багцыг ашиглах боломжтой байна.

Мессэж роуминг үйлчилгээгээ идэвхжүүлээд дата роуминг үйлчилгээгээ идэвхжүүлэхээ мартаад гадаад явчихжээ. Гадаадад очоод дата роуминг үйлчилгээгээ идэвхжүүлэх боломжтой юу ?
Боломжтой. ON DATA хүсэлтийг 599 дугаар илгээн дата роуминг үйлчилгээг идэвхжүүлж болно.

Гадаадаас нэгжээ цэнэглэх ямар боломж байна? Нэгж дуусаад ашиглаж чадахгүй болчихлоо.
Таны банкны карт онлайн худалдан авалт хийх эрхтэй бол  www.mobicom.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч онлайн салбараас нэгжийн цэнэглэлт хийх боломжтой.

 

Роуминг апплет дээрх тохиргооны заавар заавал шалгаж үзэх зөвлөмж

2015.11.05 өдрөөс роумингийн хуучин тариф зогссон тул та симээ сольж Global Roamig /roaming applet/ цэс суулгаагүй бол BELGUIM, CHINA, HONG KONG, JAPAN, KOREA, RUSSIA гэсэн 6  орноос өөр орнуудад роуминг үйлчилгээ ашиглах боломжгүй.

Та BELGUIM, CHINA, HONG KONG, JAPAN, KOREA, RUSSIA 6 улсад роуминг хэрэглээ хийж байгаа бол Mobicom меню доторх Global Roaming дээр Force to home гэж сонгох ба бусад улсад бол Global Roamig->Force to host гэж сонгоод роуминг үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглаж болно.

Роуминг ажиллахгүй байх үед хэрэглэгч өөрөө ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ?
Эхлээд сүлжээгээ хайлгаад, Global roaming цэснээсээ Activate Automatic Mode гэсэн цэсийг сонгоод,  утсаа унтрааж асааж үзэх хэрэгтэй.

Роумингийн үнэ тарифыг яаж мэдэх вэ?
Та 599дугаар зорчих улсын эхний 4 үсэг эсвэл бүтнээр нь англиар бичиж илгээн мэдэж болно.

Хэрэглээгээ хэрхэн хянах боломжтой вэ? Өдөрт хэрэглээгээ шалгах хязгаар байгаа юу?
599 дугаарт М үсэг илгээнэ.  Төлбөрийн мэдээлэл нь 2-3 хоногийн хоцрогдолтой байна. Гадаадаас 599 руу М үсэг илгээхэд тухайн улсын мессэж тариф унана. Өдөрт хэдэн ч удаа илгээх боломжтой.

Роуминг үйлчилгээ ашиглан гадаадад зорчиж байх үедээ Мобайл банк зэрэг нэмэлт үйлчилгээ ашиглах боломжтой юу?
Мессэж дээр суурилсан нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой.

 

Ярианы роуминг:

Роуминг дуудлага хүлээн авах үйлчилгээг хүссэн үедээ нээж хааж болох уу ?
Болно. Хаах бол OFF VOICE гэсэн мессэжийг 599 дугаарт илгээнэ. Нээх бол ON VOICE гэсэн мессэжийг 599 дугаарт илгээнэ.

Роуминг дуудлага хүлээн авах үйлчилгээ идэвхжихэд нэмэлт төлбөр авах уу?
Нэмэлт төлбөр байхгүй. Гаднаас дуудлага хүлээн авч ярих болгонд роуминг үйлчилгээний үнэ тарифын дагуу төлбөр бодогдоно.
Роуминг дуудлага хүлээн авах үйлчилгээг ашиглахад хэрэглээний хязгаарлах түвшин байдаг уу?
Мессэж роуминг үйлчилгээтэй хэрэглэгчийн хэрэглээг 300,000₮ хүрэхэд хязгаарлах бөгөөд дуудлага хүлээн авсан төлбөр нь давхар тооцогдож явна

Роуминг дуудлага хүлээн авах үнэ тариф нь гадаад улс орнууд 1 ижил тарифтай юу, эсвэл өөр өөр тарифтай юу?
Тухайн улсын ашиглаж буй операторын дуудлага хүлээж авах үнэ тарифаар тооцогдоно. Үнэ тарифын мэдээллийг 599 дугаарт улсын нэр болон эхний 4 үсгийг мессэжээр илгээж авах боломжтой.

Роумингийн хэрэглээ яаж бодогддог вэ? Сар дамжиж хэрэглэвэл яах вэ?
Роуминг операторын гэрээ нь хэрэглээ 1 сар хүртэл хоцрох боломжтой гэж хийгддэг тул зарим тохиолдолд таны хэрэглээ дараа сарын билл дээр хөрвөж орох тохиолдол байдаг.

Тухайн орны операторын лавлах дугаарт залгагдахад төлбөр гарах уу?
Роумингийн гэрээнээс шалтгаалан зарим оронд тухайн операторын лавлах дугаар, Emergency дугааруудад залгалт хийхэд роуминг ярианы тарифаар бодогдоно. Мөн мессэж роумингтэй хэрэглэгч холболт үүсэх боломжгүй ч дугаарт залгахад автомат хариулагч явах ба үүнийг 29 секундээс дээш хугацаагаар сонсоход төлбөр бодогддог. Энэ нь мөн тухайн операторын роумингийн гэрээнээс шалтгаална.

Гадаадад очоод сүлжээ орж ирэхгүй бол ямар үйлдлийг хамгийн түрүүнд хийх вэ?
Mobicom меню доторх Global Roamig цэсээ тохирох сонголт дээр тавиад утасныхаа сүлжээ хайлгах хэсгээс manual хайлт хийж гэрээтэй операторыг сонгоно уу. Та BELGUIM, CHINA, HONG KONG, JAPAN, KOREA, RUSSIA 6 улсад роуминг хэрэглээ хийж байгаа бол Mobicom меню доторх Global Roamig дээр Force to home гэж сонгох ба бусад улсад бол Global Roamig->Force to host гэж сонгоод хэрэглээ хийнэ.

Солонгос, Япон, АНУ, Канад улсуудад заавал 3G дэмждэг утастай явах шаардлагатай ба очоод сүлжээний төрөл (Mobile network-Network mode) 3G дээр байгаа эсэхээ шалгаарай.

  • 2G – GSM
  • 3G – WCDMA
  • 4G – LTE

Мобикомоос авсан утас network code нэхээд байна яах вэ?
Та манай customercare@mobicom.mn хаягаар хүсэлтээ илгээн кодоо гаргуулах боломжтой. /Сим локийг гаргаж өгөх боломжгүй байдаг./

Роуминг үйлчилгээ хийж явахдаа hitone ашиглаж болох уу? Цаад хүнд сонсогдох уу?
Таны ашиглаж байгаа оператор нэмэлт үйлчилгээний гэрээтэй бол Hitone үйлчилгээ ажиллана.

Роумингтай явахад ХХТ ажиллах уу?
Дараа төлбөрт хэрэглэгчийн мессэж роуминг хэрэглээ 300'000₮-өөс хэтрэх үед хязгаарлагдана. Энэ тохиолдолд Та Монгол дахь Мобикомын үйлчилгээний зааланд 300'000₮-ийг төлснөөр мессэж роуминг ашиглах эрх дахин 300,000₮-өөр сунгагдах боломжтой.

Роуминг үйлчилгээний төлбөр тооцоо хэрэглэгчийн сүлжээг нь ашигласан операторын нэхэмжлэхээр тооцогддог тул бодит дүн хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, системээс мэдээлсэн хэмжээнээс зөрүүтэй байж болно.

Далайгаар аялаад сансрын холбооны тариф гарсан гээд өндөр төлбөр гарсан. Ийм зүйл байж болох уу?
Таны гар утасны сүлжээний хайлт автомат сонголттой байх тохиолдолд далай дээр болон далайн ойр байх үед гэрээтэй операторын сүлжээгүй зарим газруудад  Cruiseship болон Ferries сансрын холбооны сүлжээ сонгогдох боломжтой.

Гадаадад байхад СИМ эвдэрчихлээ. Танайхаас яаж СИМ авах уу?
Таны эцэг эх, овог нэгтэй ах дүү эсвэл таны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан симээ сэргээлгэх боломжтой.

Роумингтай байхдаа дуудлагаа шилжүүлж болох уу? Төлбөр нь зорчиж буй орноор гарах уу?
Боломжтой. Танаас дуудлага шилжүүлсэн дугаарт залгалт хийгдсэн гэж үзэн роуминг тарифаар төлбөр бодогдоно.

Viber ашиглахад хэр мөнгө гарах болоо?
Та 3G үйлчилгээгээ нээж Viber ашиглавал энэ нь монгол дахь тарифаас харьцангуй өндөр төлбөр гарахыг анхаарна уу. Тиймээс та Роуминг дата багц  авах эсвэл wifi орчинд хэрэглээ хийнэ үү.
Та дата үйлилгээний үнэ тарифыг та www.mobicom.mn  - Хувь хэрэглэгч - Бүтээгдэхүүн үйлчилгээ - Олон улсын үйлчилгээ - Гадаадад гар утастайгаа  хэсгээс авна уу.

Гадаадад очоод танай СИМ дээр утас түрээсэлж болох уу?
Боломжтой. Та тухайн улсын түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газар хандан үйлчилгээ авах боломжтой.

Тухайн орныхоо тарифыг мэдэж болох уу? Ер нь төлбөрөө хянах дугаар байгаа юу?
Та тухайн орны нэрний эхний дөрвөн үсэг эсвэл бүтэн нэрийг нь 599 дугаарт илгээн үнэ тарифын мэдээллийг авах боломжтой. Төлбөрөө 510 дугаарт m үсэг илгээн шалгана.
Үйлчилгээний хугацаа дуусчихлаа, Төлбөрөө төлөөгүй тохиолдолд гадаадад байхдаа яаж төлөх боломжтой вэ?
Та төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс дугаарын хэрэглээ хаагдсан бол төлбөрөө төлөөд үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Төлбөрөөс хаагдах, эрх хаагдах үед буцааж нээлгээд ашигласан бол сануулах мессэж дээр хэрэглээг шинээр тооцоолж эхэлдэг
Би роуминг үйлчилгээ ашиглаж байх үед нэг улсад байгаа хэрнээ роуминг оператор нь байн байн солигдоод байна?
Таны утасны сүлжээ автоматаар хайх сонголттой бол таны ашиглаж байсан операторын хамрах хүрээнээс шалтгаалж тухайн операторын сүлжээ байхгүй үед өөр операторын сүлжээг хайж оруулдаг байгаа.

Хэрэглээгээ хэдэн янзаар яаж хянах вэ?
Танд хэрэглээгээ хянах дараах боломжууд байна. М үсэг 510 дугаарт илгээх www.mobicom.mn хуудсанд бүртгүүлсэн эрхээрээ нэвтэрч хэрэглээ хянах. Мөн та утсандаа mobicom апликейшн суулгаад энэ эрхээрээ нэвтэрч орон хэрэглээгээ шалгах боломжтой. My account үйлчилгээг нээлгэн онлайнаар биллээ харах боломжтой. My account үйлчилгээг үйлчилгээний зааланд бичиг баримттайгаа ирж үнэ төлбөргүй нээлгэх боломжтой.

Олон улсад явж байгаа үед танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг хэрхэн авах вэ?
Та ярианы роуминг үйлчилгээтэй явж байгаа бол гадаадад очоод үйлчилгээний болон утасны тохиргооны талаар 976-18002222 утсаар холбогдон мэдээлэл авах бүрэн боломжтой. Мөн та дэлхийн хаанаас ч интернет ашиглан customercare@mobicom.mn майл хаяг болон www.mobicom.mn хуудасны chat хэсгээр бидэнтэй холбогдох боломжтой.

Би Монголд ирээд роумингээ цуцлахгүй бол миний хэрэглээ роуминг тарифаар бодогдох уу?
Үгүй. Та Монголд ирээд шууд Мобикомын сүлжээнд орох ба энгийн тарифтаа шилжинэ.
Би ярианы роуминг үйлчилгээгээ яаж цуцлах вэ? Цуцлаад шууд 500,000₮-ийн барьцаагаа авах уу?
Та өөрийн биеэр бичиг баримттайгаа үйлчилгээний зааланд ирж ярианы роуминг үйлчилгээг цуцлах хүсэлт өгөх ба хамгийн сүүлд роуминг хэрэглээ хийсэн сарын дараа сард буюу билл гарсны дараа барьцаагаа буцаан авах боломжтой.

Олон улсын ярианы роуминг үйлчилгээ болон мессэж роуминг үйлчилгээг авахад заавал сим картаа солиулах шаардлагатай юу?
Хэрэглэгч заавал симээ сэргээж сим картан дээрээ GLOBAL ROAMING менюг суулгасан байх шаардлагатай
Глобал роуминг цэс нь ямар учиртай цэс вэ? Шаардлагатай үед хэрхэн ашиглах вэ?
Хэрэглэгч зорчиж буй улсдаа очих үед гар тохиргоо хийхгүйгээр шууд автоматаар гэрээтэй операторын сүлжээ сонгогдож ашиглах боломжтой болно. Хэрэглээг хялбаршуулдаг үйлчилгээ.

Гадаадад явж байх үед дугаар төлбөрөөс хаагдсан, утсаа унтраасан үед залгасан хэрэглэгчид ямар мэдээлэл очих вэ?
Таны гар утас унтарсан үед холбогдох боломжгүй байна гэж, төлбөрөөс хаагдсан үед орох ярианы эрх хаагдсан байна гэсэн хариу өгнө.
Роуминг үйлчилгээг ашиглахад утасны марк хамаатай юу?
АНУ, Канад, Япон, Солонгос улсуудад заавал 3G сүлжээг дэмждэг утастай явах шаардлагатай.

Роуминг үйлчилгээг хэрэглэгч гадаад улсад очоод авах боломжтой юу?
Хэрэглэгч өөрөө идэвхжүүлэх боломжгүй тул Монголд байхдаа үйлчилгээгээ нээх хэрэгтэй.
Гадааадад очоод сүлжээгээ хэрхэн хайх вэ?
Хэрвээ автоматаар холбогдохгүй бол дараах байдлаар гар тохиргоо хийгээрэй. Samsung- Menu - Settings - More settings - Mobile networks - Network operators

Iphone- Settings - Carrier - Automatic - Idevxgui bolgono
Nokia - Menu - Settings - Phone settings - Operator Selection - Manual
Sony Ericsson- Menu - Network service - Network selection - Manual

Гадаадад байхдаа хэрхэн дуудлага хийж, мессеж илгээх вэ?
Гадаадад байхдаа тухайн аялж буй орныхоо дугаарт дуудлага хийх, мессэж бичих бол шууд утасны дугаарыг цуглуулаад залгалт хийж, мессэж бичнэ. Харин өөр улсын суурин утас руу дуудлага хийх, мессэж илгээх бол: Нэмэх+Улсын код+ утасны дугаар гээд залгалт хийж, мессэж илгээнэ.

Гадаадад байхдаа шаардлагатай тохиолдолд тусламж яаж авч болох вэ?
Ярианы роуминг үйлчилгээтэй хэрэглэгч 976-18002222 дугаарт залгалт хийн үнэ төлбөргүй  мэдээлэл авах боломжтой. Бусад тохиолдолд customercare@mobicom.mn хаягаар и-мэйл бичиж мэдээлэл авч болно.
Хэрэглээнийхээ төлбөрийг тодорхой дүнгээр хязгаарлуулах боломжтой юу?
Мессэж роуминг үйлчилгээ ашиглаж байгаа хэрэглэгчийн хэрэглээг 300,000₮ хүрэхэд хааж хязгаарладаг бол ярианы роуминг үйлчилгээтай хэрэглэгчийн хувьд хэрэглээг хязгаарлах боломжгүй байна.
Ярианы роумингтэй хэрэглэгч гадаадад очсоныхоо дараа нэмэлт дата багц ашиглах боломжтой юу?
Хэрэглэгч олон улсын роуминг үйлчилгээний үндсэн 2 төрлийн дата багцуудыг ашиглаж болно. Ингэхдээ өөрийн дугаараас 599 тусгай дугаарт хүсэлт бүхий мессэжийг илгээн идэвхжүүлэх боломжтой. 39 улсын багц – 100MB -7 өдөр - 45’000₮, 6 улсын багц - 100MB - 7 өдөр - 120’000₮.

Ярианы роуминг ашиглаж байгаа хэрэглэгч иридиумын дугаарт залгалт хийж болох уу?
Яриа хийх боломжтой. Бүх улсаас сансрын холбооны дугаар руу ярих тариф 1 минут нь 23'450₮ байдаг.

Хэрэглээний дүнг ямар шатлалаар мэдээлэх вэ?
Ярианы роумингтэй тохиолдолд 50,000₮ дээш хэрэглээг мессэжээр мэдээлж эхэлнэ. 300.000₮, 600.000₮, 900.000₮, 1.000.000₮ болон түүнээс дээш 1,200.000₮, 1.500.000₮  (+300.000 нэмэгдэх тутамд) мэдээлнэ. Мессэж роумингтэй тохиолдолд 50,000₮ дээш хэрэглээг мессэжээр мэдээлж эхэлнэ. 100,000₮ дээш (+50,000₮ нэмэгдэх тутамд)  300,000₮ хүрэхэд үйлчилгээг хаана.

 

Дата роуминг:

Дата роуминг үйлчилгээний 2 үндсэн багцыг хамт авч болох уу ?

Болно. Аль түрүүлж авсан багцын хугацаа дуусаад үргэлжлүүлэн дараагийн багц нь тооцогдоно.

Дата роуминг үйлчилгээг ашиглах эрхийг хаах, нээх хүсэлтийг ямар дата роумингтэй хэрэглэгч авах боломжтой бэ?

Зөвхөн гэрээт дата багцтай хэрэглэгч дата роуминг үйлчилгээг ашиглах эрхийг хаах, нээх хүсэлтийг сард 1 удаа авах боломжтой байна.

Гадаадад зорчиж буй хэрэглэгч On data хүсэлтийг 599 дугаар илгээхэд үнэтэй юу?
Гадаадад явж байхдаа 599 дугаарт хүсэлт илгээхэд тухайн зорчиж буй улсын гадагшаа мессэж илгээх тарифаар тооцогдоно.

Ярианы роуминг үйлчилгээ дээр дата давхар нээхгүй байж болох уу?
Ярианы роуминг үйлчилгээтэй хэрэглэгчийн хувьд дата эрх нээлттэй байх ба та хаахыг хүсвэл off data гэсэн мессэжийг 599 дугаарт илгээн хаах боломжтой.