Хосолсон төлбөрт  үйлчилгээний нөхцөл

Шинэ хэрэглэгч болох:  Та Мобикомын хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгч болохыг хүсвэл цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт ирж Hybrid багцуудаас сонгоно уу.

  • Хосолсон төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч бүртгэлийн хураамж төлнө.

 Нөхцөл

Hybrid багц

9'900₮

19'900₮

Багцад дагалдах ярианы эрх /Мобикомын сүлжээнд/

хязгааргүй

хязгааргүй

Багцад дагалдах ярианы эрх /Бусад сүлжээнд/

-

100 мин

Багцад дагалдах мессэж эрх /Мобикомын сүлжээнд/

-

хязгааргүй

Бүртгэлийн хураамж 

20'000₮

Нэгжийн данс

Багцад дагалдах яриа, мессэж эрхүүдээс гадна, бусад хэрэглээнд ашиглаж болох нэгжээр хэмжигдэх, цэнэглэж болох дансыг нэгжийн данс гэнэ. Энэхүү нэгжийн дансыг дараах нөхцөлөөр ашиглана. Үүнд:

  • Багцад дагалдах яриа, мессэжний эрхээс бусад хэрэглээ нь хэрэглэгчийн цэнэглэсэн нэгжнээс хасагдана.
  • Нэгжийн үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд багцад дагалдах яриа, мессэж, тухайн үед хүчинтэй байгаа дата эрхийг ашиглахаас бусад төлбөртэй үйлчилгээг ашиглах боломжгүй.
  • Hybrid урамшуулалт багцын үйлчилгээний хэрэглэгч урьдчилсан төлбөрт үйлчилгээний хоног ихтэй цэнэглэгч картаар цэнэглэх боломжтой.

Үнэ

Нэгж

100₮- 2'500₮

100 - 2'500

5'000₮

5'000

10'000₮

10'000

15'000₮

15'000

20'000₮

20'000

50'000₮

50'000

  • Цэнэглэгч картанд дагалдах хоног болон урамшууллын эрх (сүлжээн дэх үнэгүй ярианы эрх гэх мэт) Hybrid урамшуулалт багцын хэрэглэгчид үйлчлэхгүй.
  • Hybrid урамшуулалт багцын үйлчилгээний хэрэглэгч нэмэлт минуттай цэнэглэгч картаар цэнэглэх боломжгүй.
  • Hybrid урамшуулалт багцын хэрэглэгч 100 – 1,000₮-ийн хэмжээтэй нэгжийг шилжүүлэх эрхтэй байх ба үйлчилгээний төлбөр нь шилжүүлсэн нэгжийн 10% байна.
  • Нэг дугаараас өдөрт 5-аас дээшгүй удаа нэгж шилжүүлэх боломжтой байна.

Багцад дагалдах хэрэглээний эрх гэж юу вэ?

Энэ нь тухайн хэрэглэгчийн ашиглаж буй багцын үнэнд дагалдаж буй хэрэглээний эрх юм.

Багцад дагалдах эрх

Яриа

  • Мобикомын сүлжээн дэх болон Мобиком Корпораци ХХК-тай харилцан холболт бүхий бусад операторын сүлжээ рүү ярих

Мессэж

  • Сүлжээндээ мессэж бичих эрхэд зөвхөн Мобикомын үүрэн холбоонд бичсэн мессэж тооцогдоно.
  • Сүлжээ харгалзахгүй мессэж бичих эрхэд Мобикомын сүлжээн дэх мессэж болон Мобиком Корпораци ХХК-тай харилцан холболт бүхий бусад операторын сүлжээ рүү бичсэн мессэж хамаарна.

Дата

  • Багцын суурь хураамжаас хамааран ялгаатай дүнгээр сар бүр тогтмол олгогдох буй дата багц

Багцад дагалдах эрхээс гадуурх хэрэглээ

Яриа

  • Байгууллагын групп яриа, урамшууллын ярианы минут, роуминг яриа, олон улсын яриа, тусгай дугааруудын яриа хамаарна.

Мессэж

  • Олон улсын мессэж
  • Мобикомын болон Мобикомын үйлчилгээ идэвхжүүлэлтийн тусгай дугаарын мессэж
  • Мобикомын бус төлбөрт лавлах болон тусгай дугаарын мессэжүүд орно.

Дата

  • Дата роуминг
  • Гэрээгээр худалдан авсан дата багц
  • Хэрэглэгч хүсэлт илгээн худалдаж авсан дата багцын хэрэглээнүүд нь тус тус багцад дагалдах дата эрхээс тооцогдохгүй.

Бусад

  • VAS, контент, нэмэлт дата багц, нэмэлт үйлчилгээ, нэгж шилжүүлэлт зэрэг хэрэглээнүүд хамаарна.

Сарын хураамж гэж юу вэ?

  • Сарын хураамж гэж хэрэглэгчийн сонгосон багцын сарын хураамж ба бусад нэмэлт үйлчилгээний сарын хураамжаас бүрдэх сар тутам тогтмол төлөх төлбөрийг хэлнэ.
  • Сарын хураамж нь доорх нөхцөлүүдээс бусад тохиолдолд хэрэглэгчийн хэрэглээ хийсэн эсэхээс үл хамааран сар бүр нэхэмжлэгдэнэ. Үүнд:
  • Хэрэглэгч дугаар хадгалуулах үйлчилгээ авсан;
  • Хууль болон гэрээнд заасны дагуу үйлчилгээ үзүүлэгчийн санаачлагаар хэрэглэгчийн үйлчилгээг бүхэлд нь зогсоосон.
    • Дээрх сарын хураамж төлөхгүй нөхцөлүүд нь хэрэглэгчийн лизингээр худалдан авсан барааны төлбөр төлөлт, гэрээгээр тогтмол худалдан авдаг бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт хамаарахгүй.
    • Сарын дундуур шинээр хэрэглэгч болж гэрээ байгуулсан тохиолдолд сарын  хураамжийг тухайн сарын үлдэгдэл хоногт дүйцүүлэн нэхэмжлэх бөгөөд багцад дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.
    • Дугаарын төлбөрөөс хаагдсан тухайн сарын хураамжийг бүтэн нэхэмжилнэ.

Хэрэглээний мэдээллээ хэрхэн шалгах вэ?

510 тусгай дугаарт М үсгийг мессэжээр илгээнэ.

  • Өмнөх сарын төлбөрийн мэдээллийг авахын тулд 510 дугаарт YYYYMM гэсэн мессэжийг илгээнэ. Жишээ нь: 2014 оны 5-р сарын төлбөрийн мэдээллийг авах бол 510 дугаарт 201405 гэж илгээнэ.

Хэрэглээний алхам

  • Ярианы тариф нь хот хооронд болон хот доторх ярианд эхний 60 секунд бүрэн ба бүрэн бусаар, 61 дэх секундээс 1 секундийн алхмаар тооцогдоно.
  • Ярианы тариф нь улс хоорондын ярианд эхний 6 секунд бүрэн ба бүрэн бусаар, 7 дахь секундээс 1 секундийн алхмаар тооцогдоно.
  • Хөдөлгөөнт интернетэд холбогдоход эхний 10 килобайт хүртэлх хэрэглээг 10 килобайтын үнээр, 11 дэх килобайтаас  эхлэн 1 килобайтын үнээр тооцогдоно.

Төлбөр

  • Хэрэглэгчийн төлбөрийг тухайн сарын 1-нээс 31-ний өдрөөр тасалбар болгон, дараа сарын 5-8-ны хооронд нэхэмжилнэ.
  • Төлбөрийн нэхэмжлэх нь тухайн сарын багцын суурь хураамж, ярианы төлбөр, бусад төлбөр, хөнгөлөлтүүд, НӨАТ болон төлбөрийн үлдэгдэл зэргээс бүрдэнэ.

Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах

  • Хувь хэрэглэгч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах бол өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт ирнэ үү.
  • Дугаараа байгууллагын эсвэл хувь хэрэглэгчийн гэрээнээс шилжүүлж авсан бол гэрээ шилжүүлснээс өмнөх саруудын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гэрээний өмнөх эзэмшигчид гаргаж өгнө.
  • Дараа төлбөрт хэрэглэгчид сүүлийн 3 хүртэлх сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт,  сүүлийн 6 хүртэлх сарын хэрэглээний хураангуй жагсаалтаа авах боломжтой.
  • Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой. /2015.05.01-нээс/

  • 1 сар буюу 1-31 хоногийн мэдээлэл                            1000 ₮
  • 2 сар буюу 1-61 хоногийн мэдээлэл                            2000 ₮
  • 3 сар буюу 61-ээc дээш хоногийн мэдээлэл                3000 ₮

Дугаар хадгалах үйлчилгээ

Түр хугацаанд ашиглахгүй болсон дугаарыг хэрэглэгчийн хүсэлтээр 1-12 сар хүртэлх хугацаанд суурь хураамж нэхэмжлэхгүйгээр хадгалах төлбөрт үйлчилгээг хэлнэ. Дугаар хадгалах үйлчилгээг 3 хүртэлх сар үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд та 560 дугаарт “ON” гэсэн мессэжийг илгээн эсвэл Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т хандан идэвхжүүлээрэй. 3-с дээш сарын хугацаанд хадгалуулах тохиолдолд 4 дэх сараас эхлэн сар бүр 5000 төгрөгөөр дугаараа хадгалуулах ба та өөрийн биеэр үйлчилгээний салбарт бичиг баримтын хамт ирж дугаар хадгалуулах үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.

ДУГААР

ХАДГАЛАХ ХУГАЦАА

ҮНЭ ТАРИФ /НӨАТ БАГТСАН/

Бүх дугаар

1-12 сар хүртэл

Эхний 3 сар үнэгүй 4 дэх сараас сар тутам  5’000₮

Санамж:

  • Төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөр нэхэмжлэгдсэнээс хойш 3 сарын дараа тухайн дугаарыг цуцлахыг анхаарна уу.

Дугаар сэргээх

  • Та түр хаалгасан болон хадгалуулсан дугаараа сэргээхийн тулд өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт ирнэ.
  • Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дугаараа жилд нэг удаа үнэ төлбөргүй сэргээнэ. Тухайн жилдээ дахин дугаар сэргээх бол 3000₮ -н төлбөр төлнө.

Дугаар түр хаах

  • Хэрэглэгч дугаараа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд үйлчилгээний танхимд өөрийн биеэр, цахим үнэмлэхтэйгээ ирж дугаараа түр хаалгана.
  • Хэрэглэгчийн хүсэлтээр дугаарыг түр хаасан тохиолдолд үйлчилгээний үнэ бүтнээр тооцогдоно.
  • Хэрэглэгчийн дугаарын бүртгэл бүрэн хийгдсэн нөхцөлд Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т хандан дугаар түр хаалгах боломжтой. Энэ тохиолдолд бүртгэлийг баталгаажуулах зорилгоор нэмэлт асуултанд хариулахыг анхаарна уу.

Багц солих

Хосолсон төлбөрт үйлчилгээнд ашиглаж буй багцаа солих хүсэлтэй бол үйлчилгээний зааланд цахим үнэмлэхтэйгээ ирж хүсэлт гаргах бөгөөд хүсэлт гаргасан өдөр таны багц солигдоно.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс хосолсон төлбөрт үйлчилгээнд шилжих

Шалгуур:

  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаар тухайн хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй байх
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний эрх идэвхтэй байх

 

  • Хосолсон төлбөрт багц руу шилжихэд дансан дахь нэгжийг хэвээр үлдээнэ.
  • Багц шилжих үеийн дансан дахь хоногийн үлдэгдлийг тухайн өдрөөс эхлэн 180 хоног хадгалах ба 181 дэх хоногоос үлдэгдэл хоногийг устгана.

Гэрээ шилжүүлэх

  • Гэрээ шилжүүлэх үйлчилгээг хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх гарсан өдрөөс хойш тухайн сарын сүүлийн өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.
  • Гэрээ шилжүүлэх үед хэрэглэгчийн төлбөр тооцоог дуусгавар болгосон байна.
  • Гэрээ шилжүүлэх үед хэрэглэгчийн өмнөх сараас шилжин ирсэн ашиглаагүй үлдсэн ярианы минут устахыг анхаарна уу.

Үйлчилгээг хаах

Дараах үндэслэлээр хэрэглэгчид урьдчилсан сануулалгүйгээр үйлчилгээг хаана. Үүнд:

  • Хэрэглэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хэрэглэгчийн үйлчилгээг хэсэгчлэн болон бүтнээр хаана. 
  • Хэрэглэгч зүй зохисгүй хэрэглээ хийсэн бол 

Зүй зохисгүй хэрэглээ гэдэг нь Хэрэглэгч нэг доор их хэмжээгээр текстэн болон дуут мессэж илгээх, өгөгдөл дамжуулах, гар утас болон сим картанд нэмэлт программ хангамж суулгах, бусад төхөөрөмжтэй холбох зэргээр үйлчилгээний нөхцөлд тусгагдаагүй нөхцөлөөр үйлчилгээг хөрвүүлэн хэрэглэх, гар утас /төхөөрөмж, сим картаа дотуур холбоо болгон ашиглах зэргээр хэрэглэхийг ойлгоно.

Үйлчилгээг цуцлах, зогсоох

Хэрэглэгчийн хүсэлтээр гэрээ цуцлах

  • Гэрээ цуцлах хүсэлтийг гэрээ эзэмшигч өөрийн биеэр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт /төрсний гэрчилгээ, гадаад паспорт/-ын хамт үйлчилгээний салбарт ирнэ.
  • Гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний бүх төлбөрийг төлсний дараа
  • Цуцлах хүсэлт гаргасан сарын багцын суурь хураамжийг бүтэн нэхэмжилж, дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.

Мобикомын зүгээс гэрээ цуцлах

  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчийн дугаарыг төлбөрөөс хаагдсан сарыг оруулалгүй 3 сар хадгалан, 4 дэх сарын 1-нд автоматаар цуцална.

 

Хосолсон төлбөрт хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээний нөхцөл, гэрээ:

  • Хосолсон төлбөрт үйлчилгээний Hybrid багцын нөхцөлийг ЭНД дарж үзнэ үү
Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
mobiPLAY
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Таблет
mobiPLAY
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Таблет
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Бэлэгний карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц