Төлбөр төлөх боломжууд

Төлбөрийн нэхэмжлэл: Таны дугаарын тухайн сарын ашигласан хэрэглээний төлбөр дараа сарын 5-7-ны хооронд бодогдож, TULBUR гэсэн дугаараас гар утсанд тань мессэжээр мэдээлнэ. Төлбөрийн нэхэмжлэх нь тухайн сарын багцын суурь хураамж, ярианы төлбөр, бусад төлбөр, хөнгөлөлт урамшууллуудыг тооцон НӨАТ багтсан эцсийн дүнгээр ирнэ. Мөн таны өмнөх сарын төлбөрийн үлдэгдлийг мэдээлэх болно.

Дансан дахь нэгжээрээ төлбөрөө төлөх: Та дансан дахь нэгжээрээ төлбөрөө төлөхийн тулд Mobicom + tulbur tulux dun мессэжийг 596 тусгай дугаар руу илгээгээрэй.

 

Онлайн салбараар төлбөр хийх: Та www.mobicom.mn сайтад утасны дугаараараа нэвтэрч, аль ч банкны төлбөрийн карт ашиглан 24 цагийн турш онлайнаар цаг алдалгүй тооцоо хийх боломжтой.

MobiXpress-ээр төлөх: Та үйлчилгээний салбарт ирэлгүйгээр ярианы төлбөрөө MobiXpress үйлчилгээгээр төлөх боломжтой. Мөн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас хаагдсан тохиолдолд *210# цэсний MobiXpress-ээр төлбөрөө төлж, дугаараа нээлгээрэй.

Most Money-гоор төлөх: Та Most Money үйлчилгээг ашиглан гар утаснаасаа өөрийн болон бусдын дугаарын төлбөрийг төлөх боломжтой.  Most Money-д бүртгүүлж амжаагүй бол ХХБ, Капитрон, Төрийн банкны салбаруудад гар утас, цахим үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлээрэй.

Банкаар төлөх:  Та Хаан, Голомт, Хас, Төрийн банкны мобайл банк үйлчилгээг ашиглан гар утаснаасаа, эсвэл өөрт ойр байрлах банкны салбараас Мобикомын данс руу төлбөрөө шилжүүлэх боломжтой. Хүлээн авагч байгууллага: Мобиком Корпораци ХХК, гүйлгээний утга: хэрэглэгчийн нэр, гэрээний дугаар, утасны дугаараа тодорхой бичнэ үү.

  • Худалдаа хөгжлийн банк: 499004325
  • Голомт банк: 1102018877
  • ХААН банк: 5007065056
  • Төрийн банк: 100000139627
  • Хас банк: 5000005041
  • Капитал банк: 2200000222

ATM-ээр төлөх: Та Хаан банкны цахим карттай бол Монгол орон даяар Хаан банкны 150 гаруй АТМ-аар дамжуулан хүссэн цагтаа гар утасныхаа төлбөрийг төлөх боломжтой.

E-биллинг-ээр төлөх: Та Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банкинд данстай тохиолдолд e-биллинг үйлчилгээг ашиглан сар бүр данснаасаа автоматаар төлбөрөө төлөх боломжтой.

Мобикомын үйлчилгээний салбаруудаар төлөх: Та Улаанбаатар хотын үндсэн 16, гэрээт 12 салбарууд болон хөдөө орон нутгийн 32 салбарт хандан төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ авч төлбөрөө төлөх боломжтой. Байршлын мэдээллийг энд дарж  авна уу.

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
mobiPLAY
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Таблет
mobiPLAY
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Таблет
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Цаасан карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц