MobiXpress үйлчилгээний тухай

MobiXpress үйлчилгээ гэж юу вэ?

Цахим мөнгөний MobiXpress үйлчилгээ нь хэрэглэгчийн гар утасны дугаараар үүссэн цахим мөнгөний  дансанд (MobiXpress данс) бэлэн мөнгөний орлого хийх, буцаан зарлага гаргах, Мобикомын гар утасны дугаарт мөнгөн шилжүүлэг хийх,  бусад төлбөр тооцоог түргэн шуурхай, баталгаатай гүйцэтгэх боломж бүхий цогц үйлчилгээ юм.
 

MobiXpress үйлчилгээний шинэ хэрэглэгч хэрхэн болох вэ?

Та Мобикомын үйлчилгээний салбаруудаар өөрийн гар утас болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэхний (гадаад паспорт) хамт ирж гэрээ байгуулан шинэ хэрэглэгч болох боломжтой.
 

MobiXpress үйлчилгээний давуу тал?

  • Хэрэглэхэд хялбар, дансны өндөр нууцлал бүхий хамгаалалттай
  • Гар утас болон интернэт ашиглан 24 цагийн турш  MobiXpress дансаа удирдах боломжтой
  • Цахим мөнгөний дансаа удирдах ПИН код, нууц үгээ хүссэн үедээ хэдэн ч удаа солих боломжтой
  • Гар утас, сим картаа гэмтээсэн, гээсэн тохиолдолд 2222-149-т хандан MobiXpress дансаа түр хаалгах, өөрөө интернэтээр түр хаах боломжтой
  • Төлбөр төлөөгүйн улмаас хаагдсан дараа төлбөрт дугаарын төлбөрийг төлж нээлгэх боломжтой
  • Цалин, бусад орлогоо MobiXpress дансандаа хүлээн авч, гар утсаараа дансаа удирдах боломжтой
  • Төрийн банкны данснаас MobiXpress дансанд, MobiXpress данснаас Төрийн банкны дансанд мөнгөн шилжүүлэг хийх боломжтой
 

MobiXpress үйлчилгээний төрөл

  • Мобикомын хэрэглэгчид хоорондоо утасны дугаараар мөнгөн шилжүүлэг хийх
  • Өөрийн болон бусдын дугаарыг нэгжээр цэнэглэх
  • Өөрийн болон бусдын дараа төлбөрт дугаарын ярианы төлбөр төлөх
  • Худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө төлөх
  • Төлөөлөгчийн газруудаар дамжуулан MobiXpress дансандаа бэлэн мөнгөний орлого зарлага хийх
  • Улуснэт болон Мобинетийн интернэтийн эрх, олон улсын ярианы картыг худалдан авах боломжтой Easy Pay үйлчилгээ
  • MobiXpress данснаас Төрийн банкны данс руу, Төрийн банкнаас MobiXpress данс руу мөнгө шилжүүлэх боломжтой
  • Байгууллага, аж ахуй нэгжийн ажилтан, албан хаагчийн цалин, тэтгэмжийг цахим мөнгөний дансаар буюу гар утсанд тогтмол олгох боломжтой

МobiXpress үйлчилгээний харилцагч гэж хэн бэ?

MobiXpress үйлчилгээг ашиглах хүсэлт гарган, харилцагчийн гэрээ байгуулсан, Мобиком сүлжээний гар утастай хэрэглэгчийг хэлнэ.

Төлөөлөгч гэж хэн бэ?

Төлөөлөгч нь MobiXpress үйлчилгээний харилцагчдад бэлэн мөнгөний орлого, зарлагын үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээд юм. 

Гэрээт хамтрагч гэж хэн бэ?

Гэрээт хамтрагч нь MobiXpress үйлчилгээний харилцагчдаас бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө МobiXpress дансаар авах боломжтой худалдаа үйлчилгээний байгууллага, хувь хүн юм.

Хэрхэн харилцагч болох вэ?

Харилцагч болохын тулд өөрийн биеэр хүчин төгөлдөр иргэний үнэмлэх болон гар утастайгаа Мобикомын үйлчилгээний салбаруудад ирж гэрээ байгуулна.

Мобикомоос бусад операторын хэрэглэгч MobiXpress үйлчилгээнд хамрагдах боломжтой юу?

Зөвхөн мобикомын хэрэглэгчид MobiXpress үйлчилгээг авах боломжтой.

Шинээр харилцагч болоход хураамж төлөх үү?

Шинэ харилцагч болоход хураамж төлөхгүй.

Нууцлалыг хэрхэн хангаж байгаа вэ?

MobiXpress үйлчилгээ нь олон улсад дэлгэрч байгаа орчин үеийн дэвшилтэт шинэ үйлчилгээ бөгөөд нууцлалын хувьд маш сайн хамгаалагдсан програм хангамжтай юм. Харилцагчийн MobiXpress үйлчилгээний аюулгүй байдлыг хамгаалах зориулалтаар зөвхөн тухайн харилцагчийг MobiXpress цэсээ удирдахад зориулан 4 оронтой нууц код, хэрэглэгчийн нэр болон 16 хүртэлх тэмдэгт бүхий нууц үгийг систем санамсаргүй утгаар өгөх ба харилцагч эдгээрийг өөрөө сольж ашиглах боломжоор хангаж байгаа юм. Харилцагч утсаараа гүйлгээ хийх бүрт дээрх пин кодоор баталгаажна.

Насанд хүрээгүй гар утас хэрэглэгч харилцагч болох боломжтой юу?

Боломжтой. Эцэг эх, асран халамжлагч - иргэний үнэмлэх, хүүхэд - төрсний гэрчилгээ болон гар утсаа авч ирэн харилцагчаар бүртгүүлэх боломжтой. Зарлага гаргахад мөн тухайн асран хамгаалагчтай ирнэ.

MobiXpress үйлчилгээний талаарх мэдээллийг хаанаас авах вэ?

MobiXpress үйлчилгээний мэдээллийг манай вэб сайт болон Мобикомын салбаруудаас авч болно. Мөн Мобикомын утаснаас 2222-149 тусгай дугаарт залгаж үнэгүй мэдээлэл авах боломжтой.

Хэрэглэгчийн нэр гэж юу вэ?

Хэрэглэгчийн нэр нь харилцагч MobiXpress үйлчилгээний дансаа интернэтээр удирдахад зориулагдсан 4-16 хүртэлх тэмдэгт (цэг, зураас, латин үсгээс бүрдсэн) нэр юм.

Хэрэглэгчийн нэрээ сонгоход анхаарах зүйлс бий юу?

Хэрэглэгчийн нэрийг 4-16 тэмдэгт орсон латин жижиг үсэг, дан тоо, тэмдэгт болон тоо үсэг хольж өгч болно. Өөр хэрэглэгчийн нэртэй давхардуулахгүй байлгахыг анхаарна.

Нууц үг гэж юу вэ?

Нууц үг нь хэрэглэгчийн нэртэй хамт, интернэтээр MobiXpress үйлчилгээний даснаа удирдахад зориулагдсан нууц код юм.

Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг юунд яаж ашиглах вэ?

Та MobiXpress үйлчилгээний дансаа интернэт ашиглан удирдах тохиолдолд хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглана

ПИН кодыг юунд яаж ашиглах вэ?

Та ПИН кодоо гар утсаараа MobiXpress үйлчилгээний данс удирдах, бэлэн зарлага гаргуулж авах болон гүйлгээ хийх бүрт ПИН код ашиглана.

ПИН кодоо солих боломжтой юу? Тийм бол яаж солих вэ?

Та өөрийнхөө ПИН кодыг солих бүрэн боломжтой. Үүний тулд MobiXpress үйлчилгээний цэс рүү орж ПИН код солих гэсэн цэсээ ашиглан хүсэлтээ илгээх, мөн манай вэб сайтаас хэрэглэгчийн нэр нууц үгээрээ нэвтрэн ПИН кодоо солих боломжтой.

ПИН кодоо өдөрт хэдэн удаа солих боломжтой вэ?

Та ПИН кодоо хэдэн ч удаа сольж болно. Та ПИН кодоо сонгохдоо өөрийн төрсөн өдөр, утасны дугаар гэх мэт бусдад мэдэгдэх боломжтой тооноос зайлсхийх хэрэгтэй. ПИН код нь дараалсан 3 ижил тоо болон өсөх, буурах эрэмбэтэй дэс дараалсан 4 тоог агуулж болохгүй. Жишээ нь: 1117, 1234...

ПИН кодоо буруу оруулж блоклосон болон мартсан тохиолдолд яах вэ?

Та 3 удаа ПИН кодоо буруу оруулбал үйлчилгээний эрх түр хаагдана. Пин кодоо мартсан болон дахин сэргээлгэх бол 2222-149 дугаарт залгах, Мобикомын салбаруудад бичиг баримттайгаа ирж үйлчлүүлэх боломжтой.

Гар утсаа гээсэн бол яах вэ?

Та гар утсаа гээсэн бол 2222-149 дугаарт залгах эсвэл  Мобикомын салбаруудад бичиг баримттайгаа ирж дансаа түр хаалгах боломжтой.

MobiXpress үйлчилгээг авахад сим картны багтаамж нөлөөлөх үү?

Сим картын багтаамж нөлөөлнө. Хэрэв та 128К-с бага багтаамжтай, хуучин СИМ карттай бол Мобикомын үйлчилгээний төв дээр ирэн симээ үнэ төлбөргүй солиулаад MobiXpress үйлчилгээг авах боломжтой.

Гар утсаараа гүйлгээ хийхэд нэгж давхар унах уу?

Та гар утасныхаа Мy Mobi цэснээс гүйлгээ хийхэд 1 мессеж 19₮-өөр тооцогдож, таны нэгжнээс хасагдана. Харин MobiXpress апликейшн ашиглахад интернэтийн нэмэлт төлбөргүй. 

Дугаараа сольж болох уу? Сольсон бол яах вэ?

Та дугаараа сольсон тохиолдолд Мобикомийн үйлчилгээний зааланд өөрийн биеэр очиж хүсэлтээ гарган шинэ дугаартаа MobiXpress дансаа шилжүүлэх боломжтой.

Би өөрийн MobiXpress дансны нууцлалаа хэрхэн хангах вэ?

Та өөрийн ПИН код болон нууц үгийг бусдад хэлэхгүй, алдахгүй байх,  эргэлзээтэй тохиолдолд Пин код, нууц үгээ солих шаардлагатай.

Хэн нэгний өмнөөс гүйлгээ хийх боломжтой юу?

Таны хийж буй аливаа гүйлгээ ПИН код, хэрэглэгчийн нэр, нууц үгийг мэдсэнээр хийгдэх ба та дээрх мэдээллүүдийг хэн нэгэнд алдахгүй байх хэрэгтэй. Өөр хүний өмнөөс гүйлгээ хийх боломжгүй.

Гүйлгээг хийхэд хариу мэдэгдэл мессеж ирэхгүй бол яах вэ?

Гүйлгээний мэдэгдэл мессеж MobiXpress хаягнаас ирэхгүй бол 2222-149 дугаарт залгаж тодруулна уу.
 
Гүйлгээ хийхэд зайлшгүй анхаарах зүйл юу байх вэ?
Анхааралтай байх, хүлээн авагчийн дугаар, мөнгөн дүнг сайтар нягтлах.

Гүйлгээний хураамжийг хэрхэн суутгаж авах вэ?

Гүйлгээний хураамжийг гүйлгээ амжилттай хийгдэх бүрт системээс шууд суутгаж авна.

Харилцагчийн нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар хэд вэ?

Харилцагчийн нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар 1'000’000₮ байна.

Өдөрт зарцуулах мөнгөний хэмжээ хэд байх вэ?

Нэг өдөрт хийх гүйлгээний дээд хэмжээ 3000’000₮ ба хэрэглэгч энэ дүнгээс доош дурын хэмжээгээр өөрийн дансандаа тохиргоо хийх боломжтой.

Андуураад өөр хүн рүү мөнгөө шилжүүлсэн тохиолдолд яах вэ?

Ямар нэгэн гүйлгээ хийж дуусахын өмнө баталгаажуулах мэдэгдэл гарч ирэх бөгөөд харилцагч тэрхүү мэдэгдлийг сайтар нягтлах шаардлагатай. Хэрвээ харилцагч хайхрамжгүйгээсээ буруу дугаарт мөнгө шилжүүлсэн бол тухайн гүйлгээг буцаах боломжгүй.
 
Өөрийн эзэмшдэг дугаар бүртээ MobiXpress данс нээлгэж болох уу?
Болно.

MobiXpress дансандаа хэрхэн орлого хийх вэ?

Энд дарж та орлого хийх заавартай дэлгэрэнгүй танилцана уу?

MobiXpress үйлчилгээний дансаа ашиглаагүй байхад шимтгэл авах уу?

Хэрэглэгч та дансаа ашиглаагүй удсан тохиолдолд манайх системээс хасах болон хураамж авахгүй.
Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
mobiPLAY
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Таблет
mobiPLAY
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Таблет
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Бэлэгний карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц