МОБИКОМ ШИНЭ ОФФИСТОЙ БОЛЛОО

Мобиком Корпораци ХХК 6-р сарын 1-нээс эхлэн ажилтан ажиллагсдадаа ХҮЛЭЭЛТЭЭС ИЛҮҮ-г мэдрүүлэх цоо шинэ орчин бүхий шинэ оффист орж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Улаанбаатар хотын төв цэгт төвхнөж байгаа Mобиком Корпорацийн шинэ оффис нь технологийн компанийн мөрөөдлийг бодит болгох дижитал дэвшлийг мэдрүүлэхүйц хамгийн орчин үеийн тоноглол, бүтээлч сэтгэлгээг дэмжих ухаалаг уулзалтын болон хурлын өрөөтэйн дээр өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.

Оффисын орчны хувьд ажилчдынхаа тав тух, эрүүл мэндэд ээлтэйгээр шийдсэнээс гадна олон улсын стандарт хангасан, ногоон байгууламж, минималист хэв маягтай бөгөөд давхар тус бүрээ онцгой дизайнтайгаар тохижуулжээ.

Ажилчдынхаа амьдралын ихэнх цагийг өнгөрүүлдэг ажлын байрыг шинэчилж байгаа энэхүү явдал нь  Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ёстой зүйл гэдгийг Мобикомын удирдлагууд онцолсон байна.

Мобикомын Эрхэм харилцагч та ажил хэргийн уулзалт хийхээр зорих бол 6-р сарын 1-нээс  Автозамчдын гудамжинд байрлах Мобикомын шинэ оффисыг зорин ирэхийг урьж байна.