Багцын сонголт

 

Дата багцууд:

Ярианы эрхүүд:

Багцын сонголт

 

Дата багцууд:

Ярианы эрхүүд:

 

Үнийн мэдээлэл

Сүлжээндээ Бусад сүлжээнд
50₮ 70₮
Сүлжээндээ Бусад сүлжээнд
19₮ 20₮
 Задгай дата
0₮
Видео дуудлага/Сүлжээндээ/
100₮

 

Үнийн мэдээлэл

 

СҮЛЖЭЭНДЭЭ БУСАД СҮЛЖЭЭНД
50₮ 70₮
СҮЛЖЭЭНДЭЭ БУСАД СҮЛЖЭЭНД
19₮ 20₮
ЗАДГАЙ ДАТА
0₮
ВИДЕО ДУУДЛАГА/СҮЛЖЭЭНДЭЭ/
100₮

 

 

 

 

Шинэ хэрэглэгч болох
  • Миний Моби багц руу шилжиж байгаа эхний дугаарын барьцаа, бүртгэлийн хураамж 0₮
  • 85*, 94*, 95*, 99*-тэй ХҮРЭЛ, МӨНГӨН болон  9912*-9918*-тай энгийн дугаарыг Миний Моби багцаар авахад барьцаа, бүртгэлийн хураамж 0₮ 

Урамшуулал 2022.03.31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд энд мөнгөн дугаарын нэмэлт төлбөр 10'000₮ байна.

Хэрэглэгч та өөрийн нэр дээрх 2 болон түүнээс олон дугаарыг Миний Моби багцад шилжүүлэх тохиолдолд багцын суурь хураамжаас хамааран барьцааны үнийн дүн ялгаатай байна. Тухайлбал, багцын суурь хураамж 40,000₮ хүртэл байхад барьцаа нь 20,000₮, багцын суурь хураамж 40,000₮-өөс дээш байх үед барьцаа нь 40,000₮ байна.

Улс хоорондын ярианы барьцаа байршуулсан хэрэглэгч Олон улсын роуминг яриа идэвхжүүлэх бол нэмж 300’000₮ барьцаа байршуулна.

 

БАГЦЫН НЭР

САРЫН СУУРЬ ХУРААМЖ

ҮНЭ (НӨАТ ОРСОН)

БАГЦАД ДАГАЛДАХ ЭРХ ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА ИДЭВХЖҮҮЛЭХ ЗААВАР ЦУЦЛАХ ЗААВАР БАГЦЫН ЭРХ ШАЛГАХ ХҮСЭЛТИЙГ ЗӨВШӨӨРӨХ УТГА 
Entertainment 9900₮ Social gaming, Music Зөвхөн тухайн сардаа хүчинтэй байх ба сарын эхэнд автоматаар сунгагдана E30-> 592 E30 off -> 592 B -> 592 OK E
Video 14900₮ Netflix, Twitch, Voo and Amazon prime -> 592 V off -> 592 OK V
Мессэж  4900₮ Сүлжээндээ хязгаагүй мессэж On -> 200 Off -> 200 S -> 200 OK O
9900₮ Бүх сүлжээнд мессэж хязгааргүй D -> 200 D Off -> 200 SD -> 200 OK D

 

БАГЦЫН НЭР

САРЫН СУУРЬ ХУРААМЖ

ҮНЭ (НӨАТ ОРСОН)

БАГЦАД ДАГАЛДАХ ЭРХ ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА ИДЭВХЖҮҮЛЭХ ЗААВАР ЦУЦЛАХ ЗААВАР БАГЦЫН ЭРХ ШАЛГАХ ХҮСЭЛТИЙГ ЗӨВШӨӨРӨХ УТГА 
Entertainment 9900₮ Social gaming, Music Зөвхөн тухайн сардаа хүчинтэй байх ба сарын эхэнд автоматаар сунгагдана E30-> 592 E30 off -> 592 B -> 592 OK E
Video 14900₮ Netflix, Twitch, Voo and Amazon prime -> 592 V off -> 592 OK V
Мессэж  4900₮ Сүлжээндээ хязгаагүй мессэж On -> 200 Off -> 200 S -> 200 OK O
9900₮ Бүх сүлжээнд мессэж хязгааргүй D -> 200 D Off -> 200 SD -> 200 OK D

Төлбөрөө хугацаандаа төлсний хөнгөлөлт

Хэрэглэгч та үйлчилгээний төлбөрөө www.mobicom.mn, MobiCom апликейшн, monpay апликейшн болон SPOS ухаалаг машин ашиглаж хугацаандаа төлсөн бол  дараа сарын төлбөрөөс 5% хөнгөлөлт эдэлнэ. Төлбөрөө хугацаандаа төлсний хөнгөлөлт Гар утас зээлийн төлбөр, Роуминг үйлчилгээний төлбөр (яриа, мессэж, дата), Захиалгат үйлчилгээний төлбөрүүд хассан НӨАТ-гүй дүнгээс бодогдоно. 

  • Хэрэглэгч өөрийнхөө хэрэгцээнд нийцүүлэн дараах хэрэглээний эрхүүдээс сонгож дараа төлбөрт МИНИЙ МОБИ багцыг бүрдүүлэн ашиглах боломжтой. 
  • Багцад дагалдах дата хэрэглээний эрх сар бүрийн 1-ний өдөр олгогдоно.
  • 10GB болон түүнээс дээш хэмжээтэй багц сонгосон тохиолдолд дата хэрэглээний эрхийг  дангаар нь сонгож багц бүрдүүлэх боломжтой.
  • Ярианы эрхийн хувьд бүх сүлжээнд хязгааргүй ярих эрх дангаар авах эсвэл дата багцуудаас сонгон багц бүрдүүлэн авах боломжтой.
Үүрэн холбооны ярианы хэрэглээний эрх
 
ЯРИАНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ЭРХ ДАГАЛДАХ НӨХЦӨЛ ХЭРЭГЛЭЭНИЙ ЭРХИЙН САРЫН ХУРААМЖ
Сүлжээндээ Мобикомын сүлжээнд хязгааргүй 9,900₮
Бүх сүлжээнд Бүх сүлжээнд хязгааргүй (сүлжээ харгалзахгүй) 24,900₮

1.    Үүрэн холбооны ярианы хэрэглээний эрх сонгоогүй тохиолдолд хэрэглээ нэмэлт хэрэглээний үнэ тарифаар тооцогдоно.
2.   “СҮЛЖЭЭНДЭЭ” – Мобикомын сүлжээнд хийгдэх дуудлагад хэрэглээний хязгаарлалтгүй* бөгөөд зөвхөн багцын сарын хураамж төлнө. Харин Мобикомтой харилцан холболт бүхий дотоодын бусад үүрэн болон суурин операторын сүлжээ рүү хийгдэх дуудлага бусад сүлжээнд хийх ярианы тарифыг мөрдөнө.
3.   “БҮХ СҮЛЖЭЭНД”- Мобикомын сүлжээнд хийгдэх дуудлага болон Мобикомтой харилцан холболт бүхий дотоодын бусад үүрэн, суурин операторын сүлжээ рүү хийх дуудлага нь хэрэглээний хязгаарлалтгүй* байна. Тухайн ярианы хувьд хэрэглээний эрхийн сарын хураамж төлнө.
4.   Ярианы хэрэглээний эрхэд Роуминг яриа, Олон улсын яриа, тусгай дугааруудын яриа болон холбогдох эрхүүдийн хүрээнд дурдаагүй дуудлагууд хамаарахгүй бөгөөд нэмэлт хэрэглээнд тооцогдоно.

Үүрэн холбооны мессэж хэрэглээний эрх

МЕССЭЖНИЙ ЭРХ ДАГАЛДАХ НӨХЦӨЛ ХЭРЭГЛЭЭНИЙ ЭРХИЙН САРЫН ХУРААМЖ
Сүлжээндээ Мобикомын сүлжээнд хязгааргүй 4,900₮
Бүх сүлжээнд Бүх сүлжээнд хязгааргүй (сүлжээ харгалзахгүй) 9,900₮

 

 

1.Үүрэн холбооны мессэжний хэрэглээний эрх сонгоогүй тохиолдолд хэрэглэгчийн тухайн хэрэглээг нэмэлт хэрэглээний үнэ тарифаар тооцогдоно.
2.“СҮЛЖЭЭНДЭЭ” – Мобикомын үүрэн холбооны дугаарлалт бүхий хэрэглэгч рүү мессэж илгээхэд хэрэглээний хязгаарлалтгүй* бөгөөд зөвхөн хэрэглээний эрхийн сарын хураамж төлнө. Харин бусад тохиолдолд бусад сүлжээнд мессэж илгээх тарифыг мөрдөнө.
3.“БҮХ СҮЛЖЭЭНД” - Мобикомын сүлжээнд болон Мобикомтой харилцан холболт бүхий дотоодын бусад үүрэн, суурин операторын сүлжээн дэх хэрэглэгч рүү мессэж илгээхэд хэрэглээний хязгаарлалтгүй*. Зөвхөн багцын сарын хураамж төлнө.
4. Дээрх мессэжний хэрэглээний эрхэд Олон улсын мессэж, Роуминг мессэж, Мобикомын үйлчилгээ идэвхжүүлэлтийн тусгай дугаарын мессэж, Мобикомын бус төлбөрт лавлах болон тусгай дугаарын мессэжүүд болон холбогдох эрхүүдийн хүрээнд дурдаагүй мессэжүүд хамаарахгүй бөгөөд нэмэлт хэрэглээнд тооцогдоно.
 

Хөдөлгөөнт интернэтийн дата хэрэглээний эрх 

ДАТА ЭРХ ХЭРЭГЛЭЭНИЙ ЭРХИЙН САРЫН ХУРААМЖ
Хязгааргүй (5GB) 9,900₮
Хязгааргүй (10GB) 14,900₮
Хязгааргүй (20GB) 24,900₮
Хязгааргүй (30GB) 33,900₮
Хязгааргүй (40GB) 44,900₮
Хязгааргүй (60GB) 59,900₮

1.Хязгааргүй дата эрх нь зөвхөн Мобикомын сүлжээнд хамаарах бөгөөд дата Роуминг үйлчилгээнд хамаарахгүй.
2.Хэрэглэгчийн тухайн сардаа ашиглаж дуусаагүй дата эрхийн үлдэгдэл нь дараа сардаа шилжихгүй. Харин "Жаргалтай гэр бүл" үйлчилгээний админ болсноор өөрийн дагалдах дата багцаа гэр бүлийн гишүүддээ хуваалцах боломжтой.
3.Дата хэрэглээ нь 5GB, 10GB, 20GB, 30GB, 40GB болон 60GB хүртэл хурдны хязгааргүй. Хэрэглээний эрхээс илүү гарсан хэрэглээ нь 128Kbps хурдаар хязгаарлагдана.

 Зүй зохистой хэрэглээнд ашиглана уу.

  • Дараа төлбөрт үйлчилгээний Миний Моби багцын нөхцөлийг ЭНД дарж үзнэ үү. 

Нэмэлт хэрэглээнд Контент, Нэмэлт үйлчилгээ, Нэгж шилжүүлэлт, Дата роуминг, хэрэглэгчийн нэмэлтээр худалдаж авсан дата багц болон задгай дата хэрэглээнүүд тооцогдоно.

Хэрэглээний мэдээллээ хэрхэн шалгах вэ? 

510 тусгай дугаарт М үсгийг мессэжээр илгээнэ. Өмнөх сарын төлбөрийн мэдээллийг авахын тулд 510 дугаарт YYYYMM гэсэн мессэжийг илгээнэ. Жишээ нь: 2018 оны 9-р сарын төлбөрийн мэдээллийг авах бол 510 дугаарт 201809 гэж илгээнэ. Хэрэглээний мэдээллийг сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн шалгах боломжтой.

Хэрэглээний алхам:

  • Ярианы тариф нь хот хооронд болон хот доторх ярианд эхний 60 секунд бүрэн ба бүрэн бусаар, 61 дэх секундээс 1 секундийн алхмаар тооцогдоно.
  • Ярианы тариф нь улс хоорондын ярианд эхний 6 секунд бүрэн ба бүрэн бусаар, 7 дахь секундээс 1 секундийн алхмаар тооцогдоно.
  • Хөдөлгөөнт интернэтэд холбогдоход эхний 10 килобайт хүртэлх хэрэглээг 10 килобайтын үнээр, 11 дэх килобайтаас  эхлэн 1 килобайтын үнээр тооцогдоно.

Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах:

  1. Хувь хэрэглэгч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах бол өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт ирнэ үү.
  2. Дугаараа байгууллагын эсвэл хувь хэрэглэгчийн гэрээнээс шилжүүлж авсан бол гэрээ шилжүүлснээс өмнөх саруудын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гэрээний өмнөх эзэмшигчид гаргаж өгнө.
  3. Дараа төлбөрт хэрэглэгчид сүүлийн 3 хүртэлх сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт,  сүүлийн 6 хүртэлх сарын хэрэглээний хураангуй жагсаалтаа авах боломжтой.

Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой.

  1.    1 сар буюу 1-31 хоногийн мэдээлэл                            1000 ₮
  2.    2 сар буюу 1-61 хоногийн мэдээлэл                            2000 ₮
  3.    3 сар буюу 61-ээc дээш хоногийн мэдээлэл             3000 ₮ 
 

Дугаар хадгалах үйлчилгээ

Түр хугацаанд ашиглахгүй болсон дугаарыг хэрэглэгчийн хүсэлтээр 1-12 сар хүртэлх хугацаанд хураамж нэхэмжлэхгүйгээр хадгалах төлбөрт үйлчилгээ юм. Дугаар хадгалах үйлчилгээг 3 хүртэлх сар үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд өөрийн дугаараар мобиком апликейшнаар нэвтрэн дугаараа хадгалуулах, хадгалсан дугаарынхаа дугаар нээгдэх өдрийн мэдээллийг харах боломжтой. Мөн та 560 дугаарт “ON” гэсэн мессэжийг илгээн эсвэл Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т хандан идэвхжүүлээрэй. 3-с дээш сарын хугацаанд хадгалуулах тохиолдолд 4 дэх сараас эхлэн сар бүр 5000 төгрөгөөр дугаараа хадгалуулах ба та мобиком апликейшнаар өөрийн дугаараар нэвтрэн эсвэл өөрийн биеэр үйлчилгээний салбарт бичиг баримтын хамт ирж дугаар хадгалуулах үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.

ДУГААР ХАДГАЛАХ ХУГАЦАА ҮНЭ ТАРИФ /НӨАТ БАГТСАН/
Бүх дугаар 1-12 сар хүртэл Эхний 3 сар үнэгүй, 4 дэх сараас сар тутам  5’000₮

Санамж:

  • Гар утас зээлээр авсан болон багцын хугацаатай гэрээ байгуулсан хэрэглэгч дугаар хадгалуулах боломжгүй.
  • Төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөр нэхэмжлэгдсэнээс хойш 3 сарын дараа тухайн дугаарыг цуцлахыг анхаарна уу.

Сарын хураамж гэж юу вэ?

  • Сарын хураамж гэдэг нь хэрэглэгчийн сонгосон багцын үнэ ба бусад нэмэлт хураамжаас бүрдэх сар тутам тогтмол төлөх төлбөрийг хэлнэ.
  • Сарын хураамж нь доорх нөхцөлүүдээс бусад тохиолдолд хэрэглэгчийн хэрэглээ хийсэн эсэхээс үл хамааран сар бүр нэхэмжлэгдэнэ. Үүнд:

1. ​Хэрэглэгч дугаар хадгалуулах үйлчилгээ авсан

2. Хууль болон гэрээнд заасны дагуу үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар хэрэглэгчийн үйлчилгээг бүхэлд нь зогсоосон

  • ​Дээрх сарын хураамж төлөхгүй нөхцөлүүд нь хэрэглэгчийн зээлээр худалдан авсан барааны төлбөр төлөлт, гэрээгээр тогтмол худалдан авдаг бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт хамаарахгүй.
  • Сарын дундуур шинээр хэрэглэгч болж гэрээ байгуулсан тохиолдолд үйлчилгээний үнийг тухайн сарын үлдэгдэл хоногт дүйцүүлэн нэхэмжлэх бөгөөд багцад дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.
  • Хэрэв хэрэглэгч сарын дундаас дугаар хаалгах хүсэлт илгээсэн бол тухайн сарын төлбөр бүтэн нэхэмжлэгдэнэ.

Хэрэглээ хийгээгүй сарын хураамж

Хэрэглэгч сарын туршид гарах хэрэглээ хийгээгүй тохиолдолд дараах хүснэгтийн дагуу сарын хураамжийг нэхэмжилнэ.

ХЭРЭГЛЭЭ ХИЙГЭЭГҮЙ САРЫН ХУРААМЖ 9,900₮

Санамж:

  • Гар утасны зээлийн гэрээ болон хугацаатай гэрээ байгуулсан хэрэглэгчдээс сарын хураамжийг бүтнээр нь нэхэмжилнэ.
  • Нэмэлт үйлчилгээ болон гэрээт дата багцын сарын хураамж хэрэглээ хийгээгүй сарын хураамж дээр нэмэгдэж бодогдохгүй.

Дугаараа түр хаалгах

  • Хэрэглэгч дугаараа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд үйлчилгээний салбарт өөрийн биеэр, цахим үнэмлэхтэйгээ ирж дугаараа түр хаалгана.
  • Хэрэглэгчийн хүсэлтээр дугаарыг түр хаасан тохиолдолд сарын хураамж бүтнээр тооцогдоно.
  • Хэрэглэгчийн дугаарын бүртгэл бүрэн хийгдсэн нөхцөлд Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т хандан дугаар түр хаалгах боломжтой. Энэ тохиолдолд бүртгэлийг баталгаажуулах зорилгоор нэмэлт асуултад хариулахыг анхаарна уу.

Багц солих

  • Дараа төлбөрт үйлчилгээнд ашиглаж буй багцаа солих хүсэлтэй бол үйлчилгээний зааланд цахим үнэмлэхтэйгээ ирж эсхүл Үйлчилгээний нэгдсэн төв 2222 руу холбогдон хүсэлт гаргах бөгөөд хүсэлт гаргасан өдөр таны багц солигдоно.

Гэрээ шилжүүлэх

  • Гэрээ шилжүүлэх үйлчилгээг сар бүрийн 5-наас эхлэн хийх боломжтой. 
  • Гэрээ шилжүүлэх үед хэрэглэгчийн төлбөр тооцоог дуусгавар болгосон байна.
  • Гэрээ шилжүүлэх үед хэрэглэгчийн өмнөх сараас шилжин ирсэн ашиглаагүй үлдсэн ярианы минут устахыг анхаарна уу.

Хэрэглээ хязгаарлах 

Хэрэглээ хязгаарлах нэмэлт нөхцөл нь Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн дугаарын хэрэглээг үе шаттайгаар мэдээлэх, хэрэглээ хязгаарлах түвшинд хүрсэн тохиолдолд гарах хэрэглээг хязгаарлах нэмэлт үйлчилгээ юм.

Хэрэглэгчийн хүсэлтээр гэрээг цуцлах:

  • Гэрээ эзэмшигч өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт ирж гэрээг цуцлах хүсэлт гаргана.
  • Гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний бүх төлбөрийг төлсний дараа хүсэлт гаргах эрхтэй болно.
  • Цуцлах хүсэлт гаргасан сарын багцын хураамжийг бүтэн нэхэмжилж, дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.

Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс үйлчилгээг зогсоох болон гэрээ цуцлах: 

Үйлчилгээ үзүүлэгч дараах тохиолдолд хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, гэрээ цуцлах, холбогдох хохирлыг үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс нэхэмжилнэ. Үүнд: 

  • Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол
  • Хэрэглэгч бүтээгдэхүүн үйлчилгээг зүй зохисгүй хэрэглээнд ашигласан бол
  • Хэрэглэгч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол
  • Хэрэглэгч өргөдлийн маягтын мэдээллийг худал мэдүүлсэн бол
  • Хэрэглэгч  нас барсан нь тогтоогдсон бол
  • Үйлчилгээ үзүүлэгчийн бусад үйлчилгээнд төлбөрийн маргаантай бол

Дараа төлбөрт МИНИЙ МОБИ багцын хэрэглээний эрхүүдийг “Зүй зохистой хэрэглээ”-нд ашиглана. Харин “Зүй зохисгүй хэрэглээ”-нд ашигласан тохиолдолд үйлчилгээг хааж, гэрээ цуцлан, гарсан хохирлыг хэрэглэгчээр төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Үйлчлүүлэгч өөрийн биеэр үйлчилгээний салбарт очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан үйлчилгээ авах боломжтой.

  • "Зүй зохистой хэрэглээ” гэдэгт яриа, мессэж болон дата үйлчилгээний эрхүүдийг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгааг ойлгоно.
  • "Зүй зохисгүй хэрэглээ” гэдэгт үйлчилгээ үзүүлэгчийн дугаар бүхий СИМ картад тусгай зориулалтын төхөөрөмж, програм хангамж холбож, зөвшөөрөлгүйгээр нэг дор их хэмжээний дуут сурталчилгаa /Voice broadcast/, дуудлага ашиглан сурталчилгаа түгээх/outbound call center/, мессэж сурталчилгаа /SMS broadcast/ явуулах болон бусад аргаар зориулалтын бусаар ашиглаж байгааг ойлгоно.
Тухайн хэрэглэгчийн аль нэг үйлчилгээний хэрэглээ нийт хэрэглэгчдийн хувьд нэг хэрэглэгчдэд оногдох дундаж хэрэглээнээс хэт ихээр хэтэрсэн бол “Зүй зохисгүй хэрэглээ” хийгдэж байгаа эсэхийг шалгаж тогтооно.

Төлбөр төлөх боломжууд

Таны тухайн сард ашигласан хэрэглээний төлбөр дараа сарын 5-нд бодогдож, TULBUR гэсэн дугаараас гар утсанд тан мессэжээр мэдээлнэ. Төлбөрийн нэхэмжлэх нь тухайн сарын багцын сарын хураамж, ярианы төлбөр, бусад төлбөр, хөнгөлөлт урамшууллуудыг тооцон НӨАТ багтсан эцсийн дүнгээр ирнэ. Мөн таны өмнөх сарын төлбөрийн үлдэгдлийг мэдээлэх болно. 

Та хэрэглээний дэлгэрэнгүй мэдээллээ харах бол  MY ACCOUNT үйлчилгээг,  хэрэглээний хураангуй мэдээллээ харах бол MobiCom application-г ашиглана уу.

 

     

      Онлайн салбараар төлбөр төлөх: Та ЭНД дарж  банкны төлбөрийн карт ашиглан 24 цагийн турш онлайнаар цаг алдалгүй төлбөрөө төлөх

      боломжтой.

 

 

     

     MobiCom aпликейшнээр төлбөр төлөх: Та ЭНД дарж  хүссэн газраасаа хүссэн үедээ цаг алдалгүй төлбөрөө төлж, и-баримтаа авах боломжтой.

     Апликейшн ашиглахад үнэ төлбөргүй.

 

 
   Most Money-гоор төлөх: Та Most Money үйлчилгээг ашиглан гар утаснаасаа өөрийн болон бусдын дугаарын төлбөрийг төлөх боломжтой. 
   Most Money-д бүртгүүлж амжаагүй бол ХХБ, Капитрон банкны салбаруудад гар утас, цахим үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлээрэй.
 
 
 
 
   
    Банкаар төлөх: Та ХААН, Голомт, Хас, Төрийн банкны мобайл банк үйлчилгээг ашиглан гар утаснаасаа, эсвэл өөрт ойр байрлах банкны салбараас
    Мобикомын данс руу төлбөрөө шилжүүлэх боломжтой.
    Хүлээн авагч байгууллага: Мобиком Корпораци ХХК, гүйлгээний утга: хэрэглэгчийн нэр, гэрээний дугаар, утасны дугаараа тодорхой бичээрэй.
 
 
 

     

      Монпэй-ээр төлөх:  Та ЭНД дарж Монголын анхны төлбөрийн шийдэл Монпэй хамгийн хялбараар төлбөрөө төлөх боломжтой. 

     

 
 
  
  Та төлбөрөө үйлчилгээний салбарт ирэхгүйгээр Мобикомын АГЕНТ-аар дамжуулан  төлж и-баримт авах боломжтой.
  АГЕНТ нь  монгол орон даяар танд үйлчилж байна.
 
 
БАНКНЫ НЭР ДАНСНЫ ДУГААР
Хаан банк 5007065056
Худалдаа хөгжлийн банк 499004325
Голомт банк 1102018877
Төрийн банк 100000139627
Хас банк 5000005041
Капитрон банк 3096000540

 

    ATM-ээр төлөх: Та ХААН банкны цахим карттай бол Монгол орон даяар ХААН банкны 150 гаруй АТМ-аар дамжуулан хүссэн цагтаа

    гар утасныхаа төлбөрийг төлөх боломжтой.

 

    E-биллинг-ээр төлөх: Та Худалдаа хөгжлийн банк, ХААН банк, Төрийн банкинд данстай тохиолдолд e-биллинг

    үйлчилгээг ашиглан сар бүр данснаасаа автоматаар төлбөрөө төлөх боломжтой.

 

Мобикомын үйлчилгээний салбаруудаар төлөх: Та Улаанбаатар хотын үндсэн 16, гэрээт 14 салбарууд болон хөдөө орон нутгийн 33 салбарт хандан төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ авч төлбөрөө төлөх боломжтой. Байршлын мэдээллийг ЭНД дарж  авна уу.

 

 

 

 
 

Төлбөр төлөх боломжууд

Таны тухайн сард ашигласан хэрэглээний төлбөр дараа сарын 5-нд бодогдож, TULBUR гэсэн дугаараас гар утсанд тан мессэжээр мэдээлнэ. Төлбөрийн нэхэмжлэх нь тухайн сарын багцын сарын хураамж, ярианы төлбөр, бусад төлбөр, хөнгөлөлт урамшууллуудыг тооцон НӨАТ багтсан эцсийн дүнгээр ирнэ. Мөн таны өмнөх сарын төлбөрийн үлдэгдлийг мэдээлэх болно. 

Та хэрэглээний дэлгэрэнгүй мэдээллээ харах бол  MY ACCOUNT үйлчилгээг,  хэрэглээний хураангуй мэдээллээ харах бол MobiCom application-г ашиглана уу.

 

Онлайн салбараар төлбөр төлөх: Та ЭНД дарж  банкны төлбөрийн карт ашиглан 24 цагийн турш онлайнаар цаг алдалгүй төлбөрөө төлөх боломжтой.

 

 

MobiCom aпликейшнээр төлбөр төлөх: Та ЭНД дарж  хүссэн газраасаа хүссэн үедээ цаг алдалгүй төлбөрөө төлж, и-баримтаа авах боломжтой. Апликейшн ашиглахад үнэ төлбөргүй.

 

 
Most Money-гоор төлөх: Та Most Money үйлчилгээг ашиглан гар утаснаасаа өөрийн болон бусдын дугаарын төлбөрийг төлөх боломжтой.  Most Money-д бүртгүүлж амжаагүй бол ХХБ, Капитрон банкны салбаруудад гар утас, цахим үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлээрэй.
 
 
Банкаар төлөх: Та ХААН, Голомт, Хас, Төрийн банкны мобайл банк үйлчилгээг ашиглан гар утаснаасаа, эсвэл өөрт ойр байрлах банкны салбараас Мобикомын данс руу төлбөрөө шилжүүлэх боломжтой. Хүлээн авагч байгууллага : Мобиком Корпораци ХХК, гүйлгээний утга: хэрэглэгчийн нэр, гэрээний дугаар, утасны дугаараа тодорхой бичээрэй.
 
 
 Монпэй-ээр төлөх:  Та ЭНД дарж Монголын анхны төлбөрийн шийдэл Монпэй хамгийн хялбараар төлбөрөө төлөх боломжтой.
 
 
 
 
 Та төлбөрөө үйлчилгээний салбарт ирэхгүйгээр Мобикомын АГЕНТ-аар дамжуулан  төлж и-баримт авах боломжтой. АГЕНТ нь  монгол орон даяар танд үйлчилж байна.
 
 
 
БАНКНЫ НЭР ДАНСНЫ ДУГААР
Хаан банк 5007065056
Худалдаа хөгжлийн банк 499004325
Голомт банк 1102018877
Төрийн банк 100000139627
Хас банк 5000005041
Капитрон банк 3096000540

 

    ATM-ээр төлөх: Та ХААН банкны цахим карттай бол Монгол орон даяар ХААН банкны 150 гаруй АТМ-аар дамжуулан хүссэн цагтаа

    гар утасныхаа төлбөрийг төлөх боломжтой.

 

    E-биллинг-ээр төлөх: Та Худалдаа хөгжлийн банк, ХААН банк, Төрийн банкинд данстай тохиолдолд e-биллинг

    үйлчилгээг ашиглан сар бүр данснаасаа автоматаар төлбөрөө төлөх боломжтой.

 

Мобикомын үйлчилгээний салбаруудаар төлөх: Та Улаанбаатар хотын үндсэн 16, гэрээт 14 салбарууд болон хөдөө орон нутгийн 33 салбарт хандан төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ авч төлбөрөө төлөх боломжтой. Байршлын мэдээллийг ЭНД дарж  авна уу.