Ерөнхий захирлын мэндчилгээ

Дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпорацид тавтай морилно уу.

Юуны өмнө хорь гаруй жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгч болон дотоод гадаадын хамтрагч байгууллагууддаа халуун талархал дэвшүүлье. Мобиком Корпорацийн хувьд  өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагыг үйл ажиллагааныхаа цөм болгож, тууштай, шаргуу хөдөлмөрлөх нь бидний амжилтын үндэс болдог  хэмээн үздэг билээ.

Бид хэрэглэгчид, хамтран ажиллагсдынхаа дуу хоолойг байнга сонсож, хамтдаа хөгжин дэвждэг. Ингэснээр бид хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологи, харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг хангасан илүү чанартай, найдвартай, илүү ухаалаг, амар хялбар үйлчилгээг үзүүлж, салбарын хөгжлийг хурдасгах болно. Мобиком Корпорацийн эрхэм зорилго нь өөрийн үйлчилгээгээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжид бүрэн дүүрэн нийцүүлэхээс гадна, хэрэглэгчдийн төсөөллөөс давуулан хүргэх юм.      

Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй харилцаа холбооны салбарт амжилт гаргахын тулд зөв боловсон хүчин, зөв технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг тохиромжтой цагт нь зохистой үнээр зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай. Иймд бидний алсын хараа бол нийт хэрэглэгчдэдээ хүргэж буй харилцаа холбооны үйлчилгээгээ илүү баялаг, үр өгөөжтэй, ухаалаг болгох билээ. Бид харилцаа холбооны салбарын хөгжлийн нэгэн шинэ эрин үетэй нүүр тулан ирж байна. Энэхүү шинэ эрин үед бид Та бүхэндээ дан ганц харилцаа холбооны үйлчилгээг биш олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүхий шинэлэг нэмэлт үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх болно. Мобиком Корпораци хэрэглэгчдэдээ мэдээллийн технологи, харилцаа холбооны иж бүрэн үйлчилгээг хүргээд даруй 20 гаруй жилийг ардаа орхижээ. Гэхдээ энэ нь бидний туйлын зорилго зорилтын зөвхөн нэгээхэн хэсэг юм. Бид мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологи, үйлчилгээний арвин их туршлагадаа үндэслэн “Internet of Things” буюу “Юмсын Интернет” технологийн эрин үеийг дэлхий нийттэй зэрэгцэн хүргэхээр тэмүүлэн ажиллаж байна. Уг цоо шинэ эрин үед шилжих бэлтгэлийг хангах үүднээс Мобиком Корпораци өөрийн хэт өндөр хурдны дата сүлжээндээ тулгуурлан харилцаа холбоо, хөдөлгөөнт интернет, өрхийн интернетийн үйлчилгээ, ухаалаг гэр болон оффисын шийдэл зэргийг улам төгөлдөржүүлэх зорилгоор олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын харилцаа холбооны салбарт оруулах болно.

Орчин үеийн амьдралын хэв маяг цахимжихын хэрээр хувь хүний мэдээллийн нууцлалын асуудал хурцаар хөндөгдөх болжээ. Мобиком Корпораци мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 болон Олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг удирдлагын тогтолцооны ISO 27001 стандартаар баталгаажсан Монгол Улсын цорын ганц харилцаа холбооны компани болсон юм. Бид эдгээр стандартуудыг өдөр тутмын бүхий л ажилдаа мөрдлөгөө болгодог бөгөөд хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг чандлан хадгалдаг гэдэгт Та бүхэн итгэлтэй байж болно.  

Бид бизнесийн үйл ажиллагаанаас гадна нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарал хандуулдаг. Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлээ орон нутгийн сургуулиудад сурч, амьдарч буй хүүхдүүдийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах хэмээн тодорхойлж, энэ чиглэлээр Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн өргөн цар хүрээтэй төслийг амжилттай санаачлан хэрэгжүүлж байна. 2014 оноос эхлэн хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд 35 сумдын ЕБС-иудад орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжуудыг барьж байгуулснаар өдөр бүр 25 мянга гаруй хүүхэд элдэв халдварт өвчнөөс найдвартай хамгаалагдаж байна. Мөн Мобикомын хамт олон Хүүхдийн тусламжийн утас 108 төслийг санаачлан хэрэгжүүлснээр амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орсон 7,600 гаруй хүүхдийг авран хамгаалаад байна. Хүүхдийн тусламжийн утас 108 төслийн амжилтыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэдэх Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага үнэлж “Дэлхийн хүүхэд, залуучуудын хамгааллын шилдэг 4н төсөл”-ийн нэгээр шалгаруулсан юм.  

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөөлөл үзүүлж, бүхий л ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хэмжээлшгүй их үр шимийг өгсөн үүрэн харилцаа холбооны салбарыг үүсгэн, бүтээн байгуулах үйлст Мобиком Корпорацийн нийт хамт олон чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Бидний энэхүү амжилтыг тэртээх 1996 оноос хойш бидэнтэй хамт байсан хэрэглэгчид болон бүхий л ажилтнуудгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Мобиком Корпораци өөрийн бүхий л хэрэглэгчдийнхээ хамтаар Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг манлайлан хөгжүүлж, нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад олон мянган шинэ боломж бололцоог бий болгож, Монгол Улсын хөгжилд өөрийн эерэг хувь нэмрийг оруулсаар байх болно.   

Та бүхний дэмжлэг туслалцаанд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж, Та бүхний хүлээлтийг үргэлж давуулан биелүүлэхээ амлаж байна.

Мобиком Корпорацийн цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

Тацуяа Хамада
Ерөнхий захирал

  • Mobicom.mn вэб хуудасыг шинэчилэв
  • “ICT EXPO 2018 үзэсгэлэнгийн "Шилдэг технологи" номинацийн тэргүүн байрт шалгарлаа.
  • Хустайн байгалийн цогцолборт газарт 3G сүлжээгээ нэвтрүүллээ.
  • Candy үйлчилгээ албан ёсоор үндэсний "Цахим мөнгөний үйлчилгээ" боллоо. 
  • “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-өөрөө БСШУСЯ-ны "Боловсролын найдвартай түнш"-ээр өргөмжлөгдлөө.

  • Мобинетийн өрхийн интернэт хурдны хязгааргүй боллоо.
  • Монголын нэн ховордсон амьдтыг хамгаалахад Дэлхий Байгаль Хамгаалах Сантай хамтран ажиллахаар боллоо.
  • Орос, Солонгос, Хятад улсуудад хэрэглээний хязгааргүй дата багцуудыг нэвтрүүллээ.
  • СТАРС үйлчилгээ шинэчлэгдэж, бяцхан хэрэглэгчид маань аав, ээжийнхээ хэрэглээнээс бонус авдаг боллоо.
  • МАНАЙ ИНТЕРНЭТ үйлчилгээ Эрдэнэт хотод нэвтэрлээ.
  • UBIQUITI олон улсын сертификат олгох сургалт 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
  • LG брэндийн утаснуудыг албан ёсоор борлуулж эхэллээ.
  • Онцгой загварын iPhone 7 | 7 Plus (RED) утаснуудыг албан ёсоор худалдаанд гаргалаа. 
  • Монгол Улсын "ТОП 10 Аж Ахуйн Нэгж"-ийн нэгээр шалгарлаа. 
  • Нийслэлийн оны шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар шалгарлаа.
  • МАНАЙ ИНТЕРНЭТ үйлчилгээг орон даяар нэвтрүүллээ.
  • Samsung Galaxy S8 | S8 Plus утсыг албан ёсоор худалдаалж эхэллээ.
  • Монгол Улсын "ТОП 5 татвар төлөгч", "Шилдэг ажил олгогч" шагналуудыг хүртлээ.
  • Миний Моби багцын хэрэглэгчид 1,000,000₮ хүртэлх утсыг урьдчилгаа төлбөргүй авдаг боллоо.
  • 1000 мод бүхий "Моби Төгөл"-ийг байгууллаа. 
  • Мессэж Зээл үйлчилгээг нэвтрүүллээ. 
  • Candy-гийн супер ялагч машинаа гардан авлаа. 
  • Huawei P10 утас албан ёсоор худалдаанд гарлаа. 
  • Онцгой Байдлын Ерөнхий Газарт 100 гал унтраах тоног төхөөрөмж хандивлалаа.. 
  • Хэрэглээний хязгааргүй цоо шинэ дата багцуудыг нэвтрүүллээ. 
  • Багц мэдээ үйлчилгээг нэвтрүүллээ. 
  • “Хөдөлгөөнт салбарыг ажиллуулж эхэллээ. 
  • “Дархан, Эрдэнэт шинэ гэрээт салбарууд ажиллаж эхэллээ. 
  • “Шинэлэг бүхнийг өөртөө агуулсан Samsung Galaxy J7 (2017) албан ёсоор худалдаанд гарлаа. 
  • “Хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ шинэчлэгдэж ДАНДАА ДАТАТАЙ боллоо. 
  • “Цоо шинэ агент сувгууд ажиллаж эхэллээ. 
  • Багц мэдээ үйлчилгээг нэвтрүүллээ. 
  • “ХАС Банк Мобайл банк 2.0 үйлчилгээнд нэгдлээ. 
  • “Наадам төвд шинэ салбар ажиллаж эхэллээ. 
  • “Роуминг мессэж багцыг нэвтрүүллээ. 
  • “ICT EXPO 2017 үзэсгэлэнд "Гэр бүлийн хотхон"-ыг байгууллаа. 
  • “ХАС Банктай хамтран Candy төлбөрийн картыг нэвтрүүлэхээр боллоо. 
  • “4G сүлжээний хурдыг улам нэмэгдүүлэх Carrier Aggregation технологийг танилцууллаа. 
  • “ICT EXPO 2017 үзэсгэлэнгийн шилдэг үйлчилгээгээр "Мессэж Зээл" тодорлоо. 
  • “Мессэж Зээл үйлчилгээгээр 500,000₮ хүртэлх зээл барьцаагүй авдаг боллоо. 
  • “МАНАЙ ИНТЕРНЭТ үйлчилгээний халаасны Wi-Fi төхөөрөмж худалдаанд гарлаа. 
  • Багц мэдээ үйлчилгээг нэвтрүүллээ. 
  • “1500 candy-гээр бүрэн тавилгатай 2 өрөө байртай болох урамшуулал эхэллээ. 
  • “be брэнд 9 жилийн ойн дата бэлэгтэй урамшууллаа зарлалаа. 
  • “Мобикомын хамт олон 3 дахь жилдээ цусны донор боллоо. 
  • “Мобикомын бүх хэрэглэгч гар утас зээлээр авдаг боллоо. 
  • “Малчдад цаг агаарын мэдээг шуурхай хүргэхэд хамтран ажиллахаар боллоо. 
  • “iPhone 8 | 8 Plus утас албан ёсоор худалдаанд гарлаа. 
  • НЗДТГ-аас санаачилсан төслийг дэмжин Чингисийн Талбайд анх удаа олон улсын стандартын мөсөн талбай UB ICELAND-ыг ашиглалтанд орууллаа.
  • Зайсан Скуэр худалдаа үйлчилгээний төвд VIP салбараа нээлээ.
  • Stars-ын хэрэглэгчид аав, ээжийнхээ хэрэглээнээс бонус авдаг боллоо. 

  • Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Мобиком Корпорацийн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дахин 20 жилээр сунгав.
  • Samsung брэндийн 2015 оны шинэ загвар Galaxy S6, S6 edge утаснуудыг дэлхийн нээлттэй нь зэрэгцэн борлуулж эхэллээ. 
  • Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтын 4 дүгээр байрт шалгарав.   
  • Signature багцын хэрэглэгчид ухаалаг гар утсыг үнэгүй болон онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр авдаг боллоо. 
  • Монгол Улсад анх удаа дараа болон урьдчилсан төлбөрт үйлчилгээг хослуулсан “HYBRID” багцыг нэвтрүүлэв.      
  •  “Ёндоотой 9 долоо хоног” эхэллээ.
  • Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яамтай дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа. 
  • ICT Expo-2015 арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав. ICT Expo-г анх удаа 30,000 гаруй зочид, төлөөлөгчид, хэрэглэгчид ирж сонирхсон байна.
  • “ICT AWARDS 2015” арга хэмжээний үеэр “Шилдгийн шилдэг оролцогч”, “Тэргүүний хөрөнгө оруулагч”-аар шалгарлаа.
  • Улуснэт компани бага насны хүүхдийг хууль бус цахим хуудсуудад хандахаас сэргийлэн “Эцэг эхийн хяналт” үйлчилгээг нэвтрүүллээ. 
  • Онцгой Байдлын Ерөнхий Газарт 25 ширхэг ой хээрийн түймэр унтраагч үлээгч багажийг хандивлав. 
  • Байгалийн гамшгийн улмаас бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрээд байгаа Балба улс дахь Apple-ын албан ёсны борлуулагч GNC компанийн хүсэлтээр захиалсан байсан iPhone загварын утаснуудыг худалдан авч туслалцаа үзүүлэв. 
  • Монголд анх удаагаа бүх операторын хэрэглэгчид үнэ төлбөргүй ашиглах боломжтой Мобинет WiFi интернэт үйлчилгээг нэвтрүүлэв. 
  • Улаанчулуут дахь хогийн цэг дээр ажиллаж амьдардаг эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулан Вэлүү санд 26 сая төгрөг хандивлалаа. 
  • "Ёндоотой 9 долоо хоног" урамшуулалт аяны ялагч 56 хэрэглэгч iPhone 6 гар утас, Сэлэнгэ аймгийн хэрэглэгч О.Оюунчимэг супер шагнал Ланд Круйзер 200 машины эзнээр шалгарлаа.
  • #ХогBucketChallenge аянд нэгдэж, Сэлбэ голын сав газрын 15 км квадрат талбайг цэвэрлэж 600 шуудай буюу 7 тонн хог хаягдлыг цуглууллаа. Энэхүү аянд Хэнтий, Дорнод, Төв, Баянхонгор салбаруудын нэгдэв.
  • Монголын хамгийн том Лояалти хөтөлбөр Сandy 1 насны ойгоо тэмдэглэлээ.
  • Орон сууц, цахилгаан, кабель, Сөх зэрэг хэрэглээний төлбөрөө Candy-гээр төлдөг боллоо.
  • Монголд анх удаа мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах олон улсын стандартад нийцсэн Газарзүйн нөөц дата төвийг ашиглалтанд орууллаа.
  • Илгээлтийн эзэд урамшуулалт аянд 180 оюутан залуус оролцож 60,000 км замыг туулан Монгол орны өнцөг булан бүрт амжилттай ажиллав. 
  • Дилер Марафон-2015 аяны ялагчаар Г.Нямдолгор шалгарч SUBARU XV автомашинаар шагнууллаа.
  • СБД-ийн Эрүүл мэндийн төвд 20 компьютер хандивлав. 
  • 2016 онд тохиох 20 жилийн ойн эхний бэлгүүдээ хэрэглэгчдэдээ олгож эхэллээ.
  • Дараа төлбөрт хэрэглэгчид барьцаа төлбөр төлөлгүйгээр гадаадад дуудлага хүлээн авдаг боллоо.
  • iPhone 6s, 6s Plus утасны урьдчилсан захиалгыг авч эхлэв.
  • 100,000,000 саndy урамшуулалт хөтөлбөр эхэллээ.
  • Мобиком Корпораци Facebook-тэй хамтран үнэ төлбөргүйгээр цахим ертөнцөд холбогдох боломжтой Free Basics үйлчилгээг нэвтрүүллээ. 
  • Сонгинохайрхан дүүргийн Содон хороолол болон Баянхошууны шинэ эцсийн Боса худалдааны төвийн байранд шинэ гэрээт салбаруудаа нээлээ. 
  • Монголын Үндэсний Маркетингийн холбооны “Маркетинг Авардс” анхдугаар арга хэмжээний “ОНЫ ШИЛДЭГ МАРКЕТИНГТАЙ БАЙГУУЛЛАГА”аар шалгарлаа.
  • Дата багцууд шинэчлэгдлээ.
  • 25 тоннын чингэлгийг засварлан тохижуулж алслагдсан дүүрэгт байрлуулах контейнер салбарыг ашиглалтанд орууллаа.
  • 100,000,000 Саndy хөтөлбөрийн ялагч тодорлоо.
  • МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг аж ахуйн  нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг өргөмжлөн шалгаруулдаг “ENTREPRENEUR-2013” арга хэмжээний “Оны онцлох 10 аж ахуйн нэгж”-ээр тодорлоо.
  • MMBox үйлчилгээг зогсоож 2014 оны 1-р сарын 6-ны өдрөөс эхлэн www.mmbox.mobicom.mn вэб сайтыг хаалаа.
  • Daily Fun болон Daily info нэмэлт үйлчилгээнүүдээ зогсоол
  • Мобиком группийн үйлчилгээ, лавлагаа мэдээллийг хүргэх ‘‘Үйлчилгээний Нэгдсэн Төв’’ байгуулагдав.
  • НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотын барилга, замын мэдээлэл бүхий апликейшныг танилцууллаа.
  • Мобинет компани Эдийн засгийн чуулга уулзалтын "IT SPONSOR"- оор 5 дахь жилдээ ажиллав.
  • ДАШТ-ийг Монголд шууд дамжуулах үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав.
  • МобиКомын “Цэнэглэ, тогло, хож” аяныг зохион байгуулж ялагчид Бразил улсад хөл бөмбөгийн ДАШТ-г үзэж, HYUNDAI VELOSTER машины эзэн боллоо.
  • 10 сая төгрөгийн төлөө өрсөлдөх гар утасны “Бөмбөг” апликейшн, онлайн реалити тоглоомыг зохион байгуулав.
  • Хэрэглэгчдэдээ хямд үнэ, нэмэлт дата эрхтэй шинэчилсэн тарифыг санал болгож, гэрээгээ шинэчлэ
  • Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойд зориулсан спортын наадамд түрүүлж Алтан цомын эзнээр 2 дахь удаагаа тодорлоо.
  • Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 20 дахь тэмцээний “Ерөнхий ивээн тэтгэгч”-ээр ETV–тэй хамтран ажиллалаа.
  • Олон улсын ярианы хамгийн хямд, хялбар үйлчилгээг нэвтрүүллээ
  • Олны танил хүмүүсийн нийгмийн сайн сайхны төлөө хийж буй ажил үйлсийг нь дэмжин сурталчлах “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн эхлүүллээ.
  • Монгол Улсад цусны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хамт олноороо цусны донор боллоо.
  • Женевт болсон ОУЦХБ-ын 2014 оны чуулганаас  Мобиком Корпорацийг хүндэт шагналаар шагналаа.
  • Алслагдсан сумдын 3800 сурагч эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан орчинд суралцахаар боллоо
  • Мобиком корпорациас шинэ жилийн баярыг тохиолдуулан хэрэглэгчдэдээ "Surprise 2015" апликейшнаар бэлэг барив.
  • “Зүрх бүхний төлөө” зорилтот аянд МУГЖ И.Одончимэгийн санаачилсан Улаанчулуутын хогийн цэг дээр амьдарч буй хүүхдүүдэд тохилог, дулаан байшинд сурч боловрох боломж олгох төсөл шалгарлаа. Энэхүү төсөлд Мобиком Корпораци 80 сая төгрөгийн санхүүжилт олгосноор 2.2 га газар, нам даралтын зуухаар халдаг 55 м2 сургалтын байрыг барьж байгуулан, сурагчдаа гэр, сургуулийн хооронд тээвэрлэх микро автобус, ном, бичгийн хэрэгслэл, 6 сарын хэрэгцээний хоол хүнс, нүүрс түлээ, зурагт, принтер, хичээлийн самбар зэргийг худалдан авчээ.
  • Монголд анх удаа Apple-ын iPhone 5 утсыг албан ёсоор худалдаалж эхэллээ.
  • Нээлттэй хөгжүүлэлтийг дэмжиж, Монгол хэл, Монгол агуулга бүхий програм хангамжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэгчдийн бүтээлийг олон нийтийн хүртээл болгохыг зорилгоор “Мондройд” уралдааныг программ хөгжүүлэгчдийн дунд зохион байгууллаа.
  • Худалдаад авах уу? Хусаад авах уу? урамшуулалт аяны амжилттай явагдаж, Ланд Крузер 200 автомашин болон 42ш Samsung Galaxy S4 утасны эзэд шалгарлаа.
  • ХХЗХ-ны “Утасгүй суурин холбооны үйлчилгээг зогсоох тухай” 47 тоот тогтоолын дагуу Мобифон үйлчилгээг зогсоолоо.
  • Мобиком Корпораци Төрийн банктай хамтран "Цахим суваг"-аар нэгж цэнэглэх үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ.
  • iPhone 5 гар утсыг хэрэглэгчдийнхээ хүсэлтээр хүүгүй лизингийн нөхцөлөөр худалдаалж эхэллээ.
  • Мобиком Корпорацийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр 2013-09-02-ны өдрөөс эхлэн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирлаар ноён Дэвид Холлидэйг томиллоо.
  • Аpple-ын дэлхий дахинд танилцуулагдаад удаагүй байгаа iPhone 5s, iPhone 5c утаснуудыг 2013 оны 11-р сарын 8–ны өдрөөс борлуулж эхлэлээ.
  • "Хуухэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор", "Өнөр бүл" төвийн авьяаслаг хүүхдүүдийн хүсэл мөрөөдлөө шингээн зурсан бүтээлийг харилцагч нартаа шинэ жилийн ил захидал болгон хүргэлээ.
  • 9911хххх дугаарлалтын үргэлжлэл 9411хххх дугаарлалтыг зах зээлд нэвтрүүллээ.
  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид гар утаснаасаа интернэтэд холбогдох боломжтой боллоо.
  • Ерөнхий захирал Д.Болор шинэ албан тушаалд томилогдож, МУ-ын Гавьяат холбоочин Р.Арвинцогтыг Мобиком Корпорацийн Ерөнхий захирлаар томиллоо.
  • ШУТИС-ийн МХС-тай сургалтын бааз, технологийн тоног төхөөрөмж, багш-оюутны ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
  • “Discover Mongolia 2012” олон улсын чуулга уулзалтын харилцаа холбооны түнш байгууллагаар ажиллав.
  • Мобинет компани “Ази Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн Төв” APNIC олон улсын байгууллагатай хамтран IPv6 cэдэвт сургалтыг зохион байгууллаа.
  • Мобикомын хэрэглэгчид интернэтгүй орчинд ч мессэжээр жиргэх боломжтой боллоо.
  • Монгол Улсын 2010 оны шилдэг компани, нийгмийн хариуцлагыг манлайлагч “Entreprenuer”-ээр шалгарлаа.
  • Ази Номхон далайн орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлаас Монгол Улсын 2010 оны шилдэг компаниар шалгарч "CACCI Golden Award" эрхэм хүндтэй шагналыг хүртлээ.
  • Мобиком 15 нас хүрч буй түүхэн ойгоо тохиолдуулан бүтэн жилийн турш хэрэглэгчдэдээ бэлэг барихаа мэдэгдлээ.
  • Баянзүрх дүүрэгт Мобиком Корпорацийн нэг цэгийн үйлчилгээний төв буюу Тэди-4 салбараа нээлээ.
  • ISO 9001:2008 төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын харилцаа холбооны салбарт анх удаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ISO9001:2008 батламжтай байгууллага боллоо.
  • Мобиком Корпорацийн хамт олон Японы ард түмний байгалийн гамшиг, түүний дараах бүтээн байгуулалтанд зориулан нэг өдрийн цалингаа хандивлав.
  • Хэрэглэгчдийнхээ чөлөөт цагийг үр дүнтэй, зугаатай өнгөрөөх i-Mobi үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ
  • Мобиком Корпорацийн 15 жилийн ойн далбаа дэлхийн зулай Эверестийн ноён оргилд мандлаа.
  • Мобикомын сүлжээнд дурын 5 хүнтэйгээ 1 минут нь 35 төгрөгөөр ярих Гэр бүл, найзын хөнгөлөлт үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ.
  • Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Эзэн Чингис хааны Их Монгол Улсын 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн түүхт их ойнуудад зориулсан "Монголын түүх ба Мобиком 15 жил" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.
  • Мобиком Корпорацийн 15 жилийн ойдоо зориулсан Мobilive шоу зохион байгуулагдлаа.
  • Мобиком Корпораци 15 жилийн ойдоо зориулж Мobilive шоуг төв талбайд зохион байгууллаа.
  • Мобиком Корпораци 15 жилийнхээ ойн хүрээнд Франц-Америкийн хамтарсан Alcatel-Lucent компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ.
  • Хэрэглэгчдийнхээ дунд 250,000,000₮-ийн шагналын сантай Мобилотто урамшууллаа зарлалаа.
  • Дэлхийн шилдэг брэнд SAMSUNG-ын гар утсыг Монгол Улсад албан ёсоор борлуулж эхэллээ.
  • Дэлхийн супер од, нэрт сагсан бөмбөгчин, супер од Дуайт Ховард Мобиком группийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирэв.
  • Дэлхийн стандартын өдрийг угтаж, Монголын хамгийн анхны, хамгийн том мэдээллийн технологийн нэг цэгийн үйлчилгээний ТЕДИ төвийн танхимыг шинэчилж үйлчилгээний танхимын шинэ стандартыг бий болгов.
  • Ве брэнд 3 нас хүрлээ.
  • ОХУ-ын Ростелеком компанитай сүлжээний шууд холболт байгуулах, бизнесийн чиглэлээр хамтран ажиллах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа.
  • Мобикомийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчид Вlackberry үйлчилгээг ашиглах боломжтой боллоо.
  • Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид нэгж шилжүүлдэг боллоо.
  • Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд, орон нутагт илүү дэвшилтэт 3.5G технологийг нэвтрүүлж эхэллээ.
  • Гар утсан дээрх мэдээллүүдээ хадгалах боломжтой MyContacts үйлчилгээг нэвтрүүлэв.
  • Be брэнд амьд хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжих PlayTime 2010 наадмын ерөнхий түнш байгууллагаар ажиллав.
  • Гар утасны төлбөр, нэмэлт үйлчилгээ, урамшуулал зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах  *210# тусгай цэсийг нэвтрүүллээ.
  • Гар утсан дээрх утасны жагсаалт, календарь, тэмдэглэл зэргийг хадгалах MyContacts үйлчилгээг нэвтрүүллээ.
  • МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин  Х.Цагаанбаатарт 9999хххх алтан дугаарыг 2012 оныг дуустал үнэгүй ярих ярианы эрхийн хамт бэлэглэв.
  • Монголын ирээдүй хүүхэд залуусаа хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хамтдаа хэрхэн хөтлөх вэ? уриан дор Мобитэмүүлэл хөтөлбөрийг санаачлан БЗД-ийн Ерөнхий боловсролын 19 сургуульдээр “Цахим сургалт” төслийг хэрэгжүүлж эхлэв.
  • Дараа төлбөрт хэрэглэгчид өөрийн дугаарын дэлгэрэнгүй мэдээллийг хянах My Account үйлчилгээг нэвтрүүллээ.
  • Мобикомын лавлах 2211, 2244, 2255, 2299 лавлах үйлчилгээний шугамууд 24 цагаар ажилладаг боллоо.
  • "Их ярихыг хүсвэл" уриатай Card Plus үйлчилгээ шинээр мэндэллээ.
  • Монголын анхны "Be Dance Flash mob"-ыг TEDY төвийн өмнөх талбайд Be брэндийн 300 хэрэглэгч залуус бүжиглэж, залуусын цоо шинэ давалгааг үүсгэлээ.
  • H1N1 вирусын тархалтын эсрэг 16 эмнэлгийн 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудад  10 сая төгрөгийн үнэ бүхий ярианы нэгж өглөө.
  • Уриа үгээ "Таны тэмүүлэл биднийг хөтөлнө" хэмээн өөрчилснөө албан ёсоор зарлалаа.
  • Нийслэлийн 1613 ахмад дайчин, төрийн алдар цолтой ахмадуудад хүндэтгэл үзүүлж, 9 дүүргийн ахмадын хороодоор дамжуулж гарын бэлэг гардуулав.
  • Францын Алкател-Люсент, Канадын РИМ компаниудтай хамтран дэлхийн бизнес эрхлэгчдийн үндсэн хэрэглээ болох BlackBerry® үйлчилгээг Монголд нэвтрүүллээ.
  • Мобикомоос Мартын 8-ны баярыг тохиолдуулан цагдаа, эмч, багш нар болон олны танил эмэгтэйчүүдэд ажлынх нь байран дээр бэлэг хүргэж өглөө.
  • Илүү дэвшилтэт 3.5G үйлчилгээ зах зээлд нэвтэрч, дүрсээ харж ярих, өндөр хурдаар интернетэд холбогдож, дуртай телевизийн сувгаа сонгож үздэг, гар утсаа модем болгон интернэтэд холбогдох боломж анх удаа бүрдлээ.
  • Дуудлага хадгалах үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ.
  • DailyFun үйлчилгээ нэвтэрлээ.
  • Монголд анх удаа Дата центр үйлчилгээг нэвтрүүллээ.
  • Туриад 2009 Адал явдалт спорт аялалыг Туул Тэрэлжийн сав газарт 4 дэх жилдээ зохион байгууллаа.
  • Мобиком Корпораци Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэ байрны нээлтэд 21,477 долларын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хандив өргөлөө.
  • ICT EXPO 2009 арга хэмжээний 3.5G үйлчилгээгээр "Шилдэг шинэ Технологи" M Club, M Bowling, Be sport club, Be music club-уудаараа "Хэрэглэгчийн төлөө" гэсэн шалгуураар шагнал хүртлээ.
  • Олон жил ашиглаж, дасал болсон дугаараа солилгүйгээр дараа төлбөрт үйлчилгээнд шилжих MobiMix үйлчилгээг нэвтрүүллээ.
  • Үерт орон гэрээ алдсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдэд 5 сая төгрөгийн үнэ бүхий хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ.
  • Мобиком Корпораци 1 сая хэрэглэгчтэй болсноо зарлаж, 9999 хүслийн бөмбөлгийг агаарт хөөргөлөө.
  • 100 орчим сая төгрөгийн санхүүжилтээр бүтсэн хөлбөмбөгийн ногоон талбайг Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд хүлээлгэн өглөө.
  • Монголын адал явдалт спорт аялалын холбоотой хамтран Туриад 2008 аялалыг амжилттай зохион байгуулав.
  • Гар, хөл амны өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийг бууруулах зорилгоор ХӨСҮТ-д 11 сая төгрөг хандивлав.
  • "Хөдөлгөөний дутагдлаас сэргийлье" уриатай бүх нийтийн гүйлтэнд 10 мянга гаруй сайн дурын тамирчид оролцов.
  • Олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг эх орондоо авчирсан Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт хүндэтгэл үзүүлж, алтан дугаарыг Лондонгийн олимп хүртэлх 4 жилийн турш үнэгүй ярих эрх, Нокиа маркын шинэ загварын гар утас, Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний M-Клубын гишүүнчлэлийн Platinium картны хамт бэлэглэлээ.
  • Мобиком Корпораци, ХААН Банк болон МИГ Даатгал ХХК-иуд хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах "Залуу хос-тухтай орчин" тєслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав.
  • 25 хүртэлх насны залууст зориулсан цоо шинэ үйлчилгээ Ве... брэндийг зах зээлд нэвтрүүлэв.
  • Мобиком Корпорацийн санаачилсан "Залуу хос тухтай орчин төсөл" "Цэвэр агаар Санаачилга 2008" үзэсгэлэн яармагийн "Шилдэг санаачилга" өргөмжлөл хүртэв.
  • Дараа төлбөрт Мобиком багцын болон байгууллагын хэрэглэгчдэд зориулсан 2211, 2244 лавлах утасны үйлчилгээг шинээр нэвтрүүлэв.
  • МҮХАҮТ-аас Мобиком Корпорацийн лавлах утасны үйлчилгээнд "Мэргэшсэн лавлах үйлчилгээ”-ний сертификат олголоо.
  • "Миний компьютер" сэтгүүл, Мэдээлэл, холбооны технологийн газраас зохион байгуулдаг "Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн шилдэг сонголт 2008" шалгаруулалтаас Мобиком групп компани 6 шагнал хүртлээ.
  • ЭНЭШТ-ийн Хүүхдийн клиникт 4 ширхэг хүчилтөрөгчийн баяжуулагч аппарат гардуулан өглөө. 
  • Сонгино-Хайрхан дүүргийн Цамбагарав үйлчилгээний төвд "ТЭДИ-2" үйлчилгээний салбараа нээлээ.
  • Дэлхийд алдартай Alcatel компанитай техникийн өргөтгөл хийх талаар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
  • Монгол шуудан банктай хамтран Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулав.

Шагнал

  • Сүүлийн 8 жилд Монгол Улсын ТОП 5 Татвар төлөгчид багтсан
  • Монгол Улсын ТОП 10 Аж ахуйн нэгжээр өргөмжлөгдсөн
  • Шилдэг засаглалтай компанийн өргөмжлөл
  • 2001-2004 онуудад “Оны шилдэг аж ахуйн нэгж” өргөмжлөл  
  • 2002 оны “Үндэсний шилдэг брэнд” шагнал
  • 2003 оны “Үйлчилгээний шилдэг байгууллага” өргөмжлөл
  • 2004 оны “Итгэмжлэгдсэн үйлчилгээний байгууллага” шагнал
  • 2004 оны “Мэдээлэл харилцааны салбарт шинэ технологи амжилттай нэвтрүүлсэн байгууллага” өргөмжлөл
  • 2005 оны “Зах зээлд манлайлагч байгууллага” шагнал
  • 2006 оны “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” шагнал
  • 2010 оны “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч тэргүүний аж ахуйн нэгж” шагнал
  • 2010 оны “Ази, номхон далайн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Алтан шагнал”
  • 2011 оны “Шилдэг компанийн засаглалтай байгууллага”
  • 2011 онд ISO 9001 2008 сертификат гардан авсан
  • 2011 онд “Бизнесийн амжилтын гэрчилгээ” гардан авсан
  • 2011 оны Монгол Улсын 4 дэх “ТОП Татвар төлөгч”
  • 2011 оны Монгол Улсын “ТОП 150 Аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 5 дугаар байр
  • 2013 оны Монгол Улсын “ТОП 150 Аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 12 дугаар байр
  • 2012-2013 онуудад Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллага”
  • 2013 онд Дэлхийн эдийн засгийн форум байгууллагын “Авлигын эсрэг түншлэлийн санаачилга”-д элсэн орсон
  • 2014 оны “АйСиТи Экспо”-гийн “Шилдэг шинийг санаачлагч байгууллага”
  • 2014 онд ISO 9001 2008 сертификатыг дахин баталгаажуулсан. 
  • 2015 онд "Онцлох 10 Энтрепренер"-ээр шалгарсан
  • 2015 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс "Эрүүл мэндийн дэмжигч байгууллага"-аар шалгаруулсан
  • 2015 оны "Шилдэг маркетингтай байгууллага"-аар шалгарсан
  • 2016 онд "Хүүхдийн Төлөө Сайн Үйлс" медалиар шагнуулсан

Мобиком Нэтворкс ХХК

Мобиком Нэтворкс ХХК нь хот хооронд болон улс хооронд сувгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын 20 аймаг, 104 сум суурин газруудыг 8255 км шилэн кабелийн сүлжээнд холбон Чайна телеком болон Чайна Юником, Мегафон компаниудтай холбогдсон шилэн кабелийн тусламжтайгаар Ази, Европ, АНУ-ын үндсэн порттой шууд холбогдох интернэтийн бөөний урсгалын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Ньюфонд ХХК

Ньюфонд ХХК нь Мобиком Корпорациас ажилтнуудынхаа нийгэм, ахуйн хэрэгцээг хангах, амьдралын байр суурийг баталгаажуулахын тулд үүсгэн байгуулсан банк бус санхүүгийн байгууллага юм. Ньюфонд ХХК нь групп компаниуд болон бусад компаниудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, группын ажилтнууддаа орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээл, богино хугацааны хувийн хэрэгцээг нь хангах бичил зээл олгож, групп компанийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэйгээр ажилладаг. /2004 он/

Мобифинанс ББСБ

Мобифинанс ББСБ нь гар утсан дээр суурилсан Цахим мөнгөний "MobiXpress" үйлчилгээг хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. /2010 он/

Мобинет ХХК

Мобинет ХХК нь өрхийн болон байгууллагын хэрэглэгчдэд зориулсан өндөр хурдны интернэт, олон улсын ярианы үйлчилгээ, суурин утас (VoIP)-ны үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай, чанартай хүргэх зорилго бүхий компани юм. /2009 он/

Монгол Контент ХХК

Дижитал контент үйлдвэрлэгч-нийлүүлэгч Монгол Контент ХХК нь Мобиком Kорпорациас хэрэглэгчдэд хүргэж буй SMS дээр суурилсан нэмэлт үйлчилгээ, өдөр тутмын болон бусад мэдээ мэдээллийг дамжуулах, хэрэглэгчдэд гар утсыг бүрэн ашиглах хэрэглээг хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улсад Контентийн бизнесийг анхлан хөгжүүлэгч Монголын анхны дижитал контент компани юм. /2005 он/

Улуснэт компани

Улуснэт компани нь зөв технологи, өргөн зурвасын үйлчилгээний зах зээлд хамгийн сүүлийн үеийн утасгүй интернэтийн дэвшилтэт технологи болох WiMAX-ийг эх орондоо нэвтрүүлсэн анхны байгууллага юм. /2005 он/

Ньютел компани

Мобиком Корпорацийн үйлчилгээ үзүүлэгч "Ньютел" компани нь Мэдээлэл холбооны худалдаа үйлчилгээний ТЕДИ төв болон Улаанбаатар хот, орон нутгийн үйлчилгээний салбарууд, борлуулалтын цэгүүдээр Мобиком корпорациас гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээг Мобикомын нийт хэрэглэгчдэд xүpгэдэг хамгийн том "Үйлчилгээний Oператор" компани юм. /2000 он/