Үйлчилгээний тухай

4G LTE гэж юу вэ?

LTE (Long-Term Evolution) буюу 4G LTE сүлжээ нь өндөр хурд, их хэмжээний багтаамж бүхий, чанарын түвшинг сайжруулсан хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологи юм. Энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр хэрэглэгчид гар утас болон бусад хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийг ашиглан илүү өндөр хурдаар өргөн зурвасын интернэтийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Үүрэн холбооны операторууд анх 3G технологийг нэвтрүүлснээр үүрэн телефон холбоо нь зөвхөн хүмүүсийн ярих хэрэгцээг хангахаас гадна хэрэглэгчид гар утаснаасаа интернэтэд холбогдож, төрөл бүрийн үйлчилгээг авах  боломжийг нээж өгсөн билээ.

Харин өнөөдөр үүний дараагийн үе болох 4G LTE технологи нэвтэрснээр хэрэглэгчийн өсөн нэмэгдэж буй дата хэрэгцээг хангах, орон зай, цаг хугацаанаас үл хамааран өндөр хурдны интернэтийн үйлчилгээг иргэдэд түгээх боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм. Ингэснээр хөдөлгөөнт холбоогоор дамжуулан авах боломжтой үйлчилгээний хувьслыг бий болгож, компьютер ашиглан авдаг интернэтийн орчныг хөдөлгөөнт төхөөрөмж дээр бий болгох хэрэгцээ шаардлагыг хангаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос оператор компаниудад олгоод байгаа дамтамжийн зурвасын хүрээнд 4G LTE сүлжээний дамжуулах онолын дээд хурд 75 Мегабит/секунд байх юм. 4G LTE сүлжээний дамжуулах станцыг ашиглаж буй хэрэглэгчдийн тооноос хамааран практик түвшинд нэг хэрэглэгчид очих дундаж хурд нь 3G-тэй харьцуулахад 10 хүртэл дахин өндөр байна. Радио сүлжээ талдаа хоцрогдол нь 5 миллисекундээс бага ба LTE нь хурдтай хөдөлгөөний үед ч зохицон ажиллаж, өндөр хурдыг үзүүлэх боломжтой. 

4G LTE технологийн давуу тал

Гар утасны контентын хувьсал нь үндсэн апликейшн болон үйлчилгээнээс хальж, дараагийн үе шат шинэлэг контент буюу видео, тоглоом, гар утсанд зориулсан арилжааны апликейшн, үйлчилгээнүүд нэвтэрч эхэлсэн өнөө үед LTE технологи нь эдгээр үйлчилгээг тасалдалгүй авах боломжийг бүрдүүлдэг. 

  • Вэб хуудсыг илүү түргэн ачаална;
  • Том хэмжээтэй файлыг илүү хялбар илгээх болон хүлээн авна;
  • Дуу кинонуудыг өндөр хурдаар татаж авна;
  • Хором ч хүлээлгүй онлайнаар видео үзнэ;
  • Видео дуудлага ганц ч тасалдалгүй хийнэ;
  • Олон нийтийн сүлжээнд зураг болон файлыг шууд байршуулна.

4G LTE болон 3G технологийн харьцуулалт

 

Тоглоом татаж авах
(20MB)

онлайнаар
дуу сонсох

 

онлайнаар SD
видео үзэх

 

онлайнаар HD 
видео үзэх

Зураг 
байршуулах

4G LTE 

15 секунд

1 секунд буфер

1 секунд буфер

3 секунд буфер

1 секунд

3G

3 минут 10 секунд буфер 20 секунд буфер 1-3 минут буфер 25 секунд

Дээрх харьцуулалт нь хэрэглэгчдэд мэдрэгдэх дундаж үзүүлэлт бөгөөд хөдөлгөөнт холбооны технологийн онцлогоос шалтгаалан хэлбэлздэг.

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Таблет
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Таблет
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц