Асуулт хариулт

  1. 4G LTE гэж юу вэ?
    LTE буюу  Long-Term Evolution нь олон нийтэд 4G сүлжээ гэж танигдсан бөгөөд өндөр хурд, их хэмжээний багтаамж бүхий, чанарын түвшинг сайжруулсан хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологи юм.
  2. 4G LTE дата үйлчилгээ хэр хурдан вэ? Давуу тал нь юу вэ?
    4G LTE дата үйлчилгээ нь 3G дата үйлчилгээнээс дунджаар 10 дахин илүү хурдтай бөгөөд энэ нь өндөр чанартай зураг, видеог хором ч хүлээлгүйгээр үзэх, ашиглах боломжийг олгох болно. Бидний 4G LTE технологи бол хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи бөгөөд хамгийн өндөр стандартын шаардлагуудыг хангасан.
  3. Мобиком Корпорацийн 4G LTE сүлжээ хаана орсон бэ?
    Одоогоор Мобиком Корпораци 4G LTE сүлжээгээ Улаанбаатар хот, бүх аймгийн төвүүдэд оруулаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  4. Би Мобиком Корпорацийн 4G LTE дата үйлчилгээг ашиглахын тулд нэмэлт төлбөр төлөх ёстой юу?
    Мобиком корпораци 20 жилийн ойн хүрээндээ 4G LTE үйлчилгээндээ нэмэлт төлбөр авалгүйгээр  одоогийн дата тариф болон дата багцын үнээр ашиглуулах болно.
  5. Би 4G LTE дата үйлчилгээг хэрхэн ашиглах вэ вэ?
    • 4G дэмждэг утасныхаа дата тохиргоог 4G гэсэн сонголтонд тохируулна.
  6. 4G LTE дата үйлчилгээг ашиглахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
    • Таны SIM карт 4G LTE дэмждэг байх
    • Таны гар утас 4G LTE дэмждэг байх мөн та гар утасныхаа 4G LTE тохиргоог идэвхжүүлсэн байх
    • Гар утасныхаа үйлдлийн системийг сүүлийн үеийн хувилбараар шинэчилсэн байх
    • Та 4G LTE сүлжээ орсон байршилд байх
  7. Миний СИМ карт Мобиком Корпорацийн 4G LTE үйлчилгээг дэмжих эсэхийг яаж мэдэх вэ?
    • •    Таны сим карт 4G LTE дэмждэг байх
      •    Таны гар утас 4G LTE дэмждэг байх мөн та гар утасныхаа 4G LTE тохиргоог идэвхжүүлсэн байх
      •    Гар утасныхаа үйлдлийн системийг сүүлийн үеийн хувилбараар шинэчилсэн байх
      •    Та 4G LTE сүлжээ орсон байршилд байх
  8. Ямар гар утаснууд 4G LTE сүлжээнд ажиллах вэ?
    FDD-LTE Band 3 (1800Мгц) дэмждэг бүх гар утаснууд Мобикомын 4G LTE сүлжээнд ажиллана. 
  9. Мобиком Корпорацийн албан ёсоор борлуулж буй утаснууд 4G LTE дээр ямар давуу талтай вэ?
    Мобиком Корпораци нь iPhone утасны Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч бөгөөд Apple компанид албан ёсоор бүртгэгдсэн 4G LTE сүлжээтэй Монгол дахь цорын ганц оператор юм. Энэ ч утгаараа зөвхөн Мобиком Корпорациас худалдан авсан iPhone утасны дээр FaceTime, Hotspot зэрэг үндсэн функцууд Мобиком Корпорацийн  4G LTE сүлжээнд бүрэн ажиллах боломжтой юм. Үүнээс гадна Samsung болон бусад үйлдвэрлэгчийн гар утас болон таблет төхөөрөмжийг ашиглан Мобикомын 4G LTE сүлжээг бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжтой юм.
  10. Би Мобиком Корпорациас аваагүй утсан дээр 4G LTE дата үйлчилгээг ашиглаж болох уу?
    Хэрвээ таны гар утас Band 3 буюу 1800Mгц давтамж дээр ажилладаг тохиолдолд 4G LTE сүлжээнд ажиллана. 
  11. Би Мобиком Корпорацийн 4G LTE сүлжээнд холбогдсон эсэхээ яаж мэдэх вэ?
    Таны утасны зүүн дээд буланд 4G эсвэл LTE гэсэн бичиг гарч ирсэн бол 4G LTE сүлжээнд холбогдсон гэсэн үг.
  12. 2016 ондоо дахин 4G LTE сүлжээгээ тэлэх үү? Орон нутагт хэзээ сүлжээ оруулж эхлэх вэ?
    2016 оны 3-р улирлын байдлаар Улаанбаатар, Эрдэнэт хотуудад 4G LTE сүлжээг нэвтрүүлсэн байна. 2017 оны эцэс гэхэд Улаанбаатар хотыг бүхэлд нь мөн зарим аймгийн төв, хотуудад 4G LTE сүлжээгээ оруулахаар төлөвлөж байна.
  13. Би гадаадад явж байхдаа 4G LTE дата үйлчилгээг ашиглах боломжтой юу?
    Одоохондоо олон улсын роуминг үйлчилгээг 4G LTE сүлжээнд ашиглах боломжгүй.
  14. Миний утас 4G сүлжээтэй газар байхад 3G ийн лого үзүүлээд байна, яагаад?
    Дараах шалтгаануудын улмаас 4G LTE сүлжээнд холбогдоогүй байх магадлалтай:
    •    Таны сим карт 4G LTE дэмждэггүй байх
    •    Таны гар утас 4G LTE дэмждэггүй байх
    •    Та гар утасныхаа 4G LTE тохиргоог идэвхжүүлээгүй байх
    •    Таны гар утасны үйлдлийн систем сүүлийн үеийн хувилбараар шинэчлэгдээгүй байх
  15. Намайг дуудлага хийж байхад LTE солигдоод 2G, E гэх мэт тэмдэг харагдаад байна, яагаад вэ?
    4G LTE сүлжээг одоогоор зөвхөн дата хэрэглээнд ашиглах бөгөөд яриа болон мессэж үйлчилгээнд 2G, 3G сүлжээг ашигладаг юм.
  16. LTE Үйлчилгээг цуцалбал миний дата багц хэвээр үлдэх үү?
    4G LTE дата үйлчилгээг цуцалснаар таны худалдан авсан багц болон утасны төлбөрт ямар ч өөрчлөлт орохгүй.
  17. Хэрвээ хэрэглэгчийн сим карт 4G LTE үйлчилгээг дэмждэггүй бол LTE сим картаар үнэгүй сольж өгөх үү?
    Мобиком 4G LTE СИМ картыг үнэгүй солихгүй бөгөөд сим солих үндсэн нөхцөлийг мөрдөнө.
  18. 4G сүлжээнд дата ашиглаж байгаад 3G сүлжээ рүү ороход дата задгай явах уу? Шууд тасрах уу?
    Аль сүлжээнд байгаагаас үл хамааран таны дата хэрэглээ хэвийн үргэлжлэх болно. Зөвхөн хурдны хувьд аль сүлжээнд байгаагаас хамааран ялгаа гарна. 4G LTE сүлжээнд хэт өндөр хурдаар дата үйлчилгээг ашиглах учир таны хэрэглээ өндөр гарах магадлалтай. Иймд, танд задгай дата хэрэглээ бус, дата багц худалдан авч ашиглахыг зөвлөж байна.
  19. 4G LTE сүлжээ орсон байршлуудад бусад сүлжээ хэвийн ажиллах уу? 2G, 3G гэх мэт?
    4G LTE сүлжээ орсон байршлуудад 2G, 3G сүлжээний чанарт ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
  20. 4G LTE сүлжээ орсон газруудад сүлжээ автоматаар орж ирэх үү?
    Хэрвээ 4G LTE дата үйлчилгээг ашиглах бүх нөхцөлийг хангасан бөгөөд утас тань автомат горимд байгаа бол 2G болон 3G сүлжээ хооронд шилждэгтэй адил автоматаар орно.
  21. 4G LTE үйлчилгээг ашиглах боломжтой dongle төхөөрөмж - Wi-Fi сүлжээ ашиглах боломжтой гэж байна, хэдэн төхөөрөмж зэрэг холбогдож болох вэ?
    Хэдэн ч төхөөрөмж зэрэг холбогдох боломжтой. Гэхдээ олон төхөөрөмж холбогдох тусам нэг төхөөрөмжид очиж байгаа хурд хуваагдах болно.
  22. 4G LTE сүлжээний дундаж хурд хэд вэ?
    Операторуудад олгогдсон давтамжийн хүрээнд онолын дээд хурд нь 75Мбит/с бөгөөд хэрэглэгчдэд очих бодит хурд нь 3G-тэй харьцуулахад 10 дахин хурд үзүүлэх чадвартай байдаг.
  23. 4G LTE сүлжээний интернэтийн задгай хэрэглээний тариф одоогийн 2G болон 3G-гийн тарифтай адилхан байх уу? 
    Яг адилхан байна.
  24. Дата багц идэвхжүүлсэн хэрэглэгч дата багцаа 4G LTE, 3G, 2G сүлжээнд бүгдэд нь ашиглах боломжтой байх уу?
    Тэгнэ. Дата хэрэглээг яг одоогийн үнэ тариф, нөхцөлийн дагуу ашиглана.
  25. 4.5G гэж байдаг уу?
    4.5G гэж байдаггүй.
  26. LTE-ийг аль горимд нэвтрүүлсэн бэ?
    FDD-LTE одоогоор боломжтой.
Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц