Follow @MobicomOfficial |
|
|
|
Хөнгөлөлт
Төлбөрөө хугацаандаа төлсний хөнгөлөлт
Хувь хэрэглэгч өөрийн хэрэглээний төлбөрөө дараа сарын 20-ны өдрийн дотор төлсөн тохиолдолд дараа сарын төлбөрөөс 5% хөнгөлөлт эдэлнэ. Төлбөрөө хугацаандаа төлсний хөнгөлөлт Гар утас зээлийн төлбөр, Роуминг үйлчилгээний төлбөр (яриа, мессэж, дата), Захиалгат үйлчилгээний төлбөрүүд хассан НӨАТ-гүй дүнгээс бодогдоно.
Гэр бүл, найзын хөнгөлөлт
Та өөрийн хамгийн их ярьдаг Мобикомын дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт 5 хүртэлх дугаарыг "Гэр бүл, найзын хөнгөлөлт" үйлчилгээнд бүртгүүлснээр хайртай дотны хүмүүстэйгээ хамгийн хямдаар буюу 25₮-өөр ярих боломжтой.
Гэр бүл, найзын хөнгөлөлт үйлчилгээг идэвхжүүлэх
- "Гэр бүл, найзын хөнгөлөлт" үйлчилгээнд гишүүн нэмэхдээ дугаараа нэг бүрчлэн мессэжээр явуулна. Бүртгүүлэх дугаарынхаа өмнө нэмэх (+) тэмдэг тавиад 250 тусгай дугаарт мессэж илгээнэ. (+9ххххххх)
- Бүртгүүлсэн гишүүдийн дугаарыг хасахдаа хасах дугаарынхаа өмнө хасах (-) тэмдэг тавиад 250 тусгай дугаарт мессэжээр илгээнэ. (-9ххххххх)
- Бүртгэлтэй гишүүдийнхээ жагсаалтыг харахыг хүсвэл D гэж бичээд 250 дугаарт мессэжээр илгээнэ.
Мөн *210# дугаарт залган 2. Ger bul, naizyn hongololt гэсэн хэсгийн сонгоно.
Гэр бүл, найзын хөнгөлөлт үйлчилгээний үнэ тариф
НӨХЦӨЛ | УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧИД | ДАРАА ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧИД |
---|---|---|
Бүртгүүлсэн 5 хүртэлх дугаарт яриа хийх тариф | 25₮ | 25₮ |
Бүртгүүлсэн дугаараа хасах тариф | 0₮ (7 хоногт 1 удаа) |
0₮ (7 хоногт 1 удаа) |
250 дугаарт мессэж бичих тариф | 0₮ | |
Үнэ тарифт НӨАТ орсон болно |
Хувь хэрэглэгч
Өрх гэр
Байгууллага
Онлайн салбар
Танд тусалъя
© 1996-2018 Мобиком Корпораци ХХК