Мобиком Корпораци Монголд анх удаа байгууллагын амин зүрх буюу мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах олон улсын стандартад нийцсэн Газарзүйн нөөц дата төвийг TIA-942,  Tier III стандартын дагуу тэжээл, сүлжээ, хяналт, аюулгүй байдал, хөргөлтийн систем болон серверийн өрөөний цогц шийдлээр ашиглалтад оруулан амжилттай ажиллаж байна. 

Аливаа байгууллага зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн мөчөөс байгууллагын мэдээллийн хадгалалт, аюулгүй байдал, технологийн зогсолтгүй найдвартай үйл ажиллагааг хангах асуудал тулгардаг. Эдгээр хүчин зүйлс нь байгууллагын бизнесийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд мэдээлэл хэдий чинээ эрсдэлгүй, найдвартай, тасралтгүй байна, таны бизнес эрсдэлээс төдий чинээ хол байдаг.

2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагын дараагаар дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллага, пүүс, компаниуд мэдээллийн аюулгүй байдлын бодлогодоо өөрчлөлт оруулж, үндсэн дата төвөөсөө 160-1600 км зайд буюу газарзүйн хувьд алслагдмал хоёрдогч дата төв дээр байгууллагын мэдээллээ зэрэг байршуулдаг болжээ. 

Apple болон Google корпорациуд нөөц дата төвөө орон нутгийн бүсэд, харин Microsoft компани газарзүйн нөөц дата төвөө Chicago хотод байгуулсан байна. Ийнхүү олон улсын жишигт байгууллага бүр газарзүйн нөөц дата төв байгуулах эсвэл олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний дата төвүүдтэй хамтран ажиллаж, мэдээллээ найдвартай газарт байршуулдаг болоод байна. 

Улаанбаатараас 226 км зайд Дархан хотод  газар хөдлөлтийн идэвхжилт хамгийн бага байршилд байрлах Газарзүйн нөөц дата төвийн барилга нь энгийн барилгатай харьцуулахад шалны даац, арматурын чанарын үзүүлэлт нь илүү бат бөх бөгөөд манай улсын топ аж ахуй нэгжүүд өөрсдийн мэдээллийн төхөөрөмжүүдийг байршуулан амжилттай хамтран ажиллаж байна.

Дата төвийн шийдлийн хувьд дараах зүйлсээр онцлог байж чадсан:

  1. Цахилгаан тэжээлийн "систем+систем" (2N) схем 
  2. Шууд бус Free-cooling технологитой усан хөргөлтийн систем
  3. Хүйтэн, халуун агаарын урсгалыг тусгаарласан шийдэл 

Монголд цор ганц байгаа олон улсын стандартын Газарзүйн нөөц дата төвтэй хамтран ажиллахыг хүсвэл accountmanagers@mobicom.mn хаягаар холбогдоно уу.

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата төв
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй цаасан карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц