Үйлчилгээний нөхцөл

Барьцаа:

  1. Үйлчилгээний барьцаа төлбөр 0₮ байна.
  2. Суурин холбооны  дугаартаа улс хоорондын ярианы эрх нээлгэхэд барьцаа төлбөр 30,000 төгрөг байна.
  3. Улс хоорондын ярианы барьцаа төлбөрийг ашиглаж буй суурин холбооны дугаарлалт тус бүрийн тоогоор төлнө.
  4. Дөрвөн сараас дээш хугацаанд төлөгдөөгүй үргэлжилсэн төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчийн олон улсын ярианы барьцаа төлбөрийг төлбөрт суутгаж болно.

Бүртгэлийн хураамж

Үйлчилгээний бүртгэлийн хураамж  29,000 төгрөг байна.

Сарын суурь хураамж:

  1. Шинэ хэрэглэгч сарын дундуур гэрээ байгуулсан тохиолдолд тухайн сарын үлдэгдэл хоногт дүйцүүлсэн сарын суурь  хураамжийг тооцно
  2. Хэрэглэгч үйлчилгээг түр хаалгах тохиолдолд тухайн сарын ашигласан өдөрт дүйцүүлэн сарын суурь хураамжийг төлнө.
  3. Хэрэглэгчийн үйлчилгээ нь төлбөрөөс шалтгаалж хаагдсан бол хаагдсан сарын суурь хураамжийг хэрэглэгчээс бүтэн нэхэмжилнэ.
  4. Хэрэглэгч сарын дундуур үйлчилгээгээ нээлгэх, түр хаалгах, дугаараа хадгалуулах, багц солих болон гэрээгээ шилжүүлэх, цуцлах тохиолдолд багцын суурь хураамжийг ашигласан хоногт дүйцүүлэн тооцно

Төлбөрийн нэхэмжлэх:

  1. Хэрэглэгчийн төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчээс тухайн сарын 01-ний өдрөөс тухайн сарын эцсийн буюу 31-ний өдрөөр тасалбар болгон, дараа сарын 07 ны өдрийн дотор нэхэмжлэнэ.
  2. Төлбөрийн нэхэмжлэх нь тухайн сарын багцын суурь хураамж, ярианы төлбөр, бусад төлбөр, хөнгөлөлтүүд, НӨАТ болон төлбөрийн үлдэгдэл зэргээс бүрдэнэ.
  3. Хэрэглэгчийн сарын суурь хураамж болон хэрэглээний төлбөрт ямар нэгэн хөнгөлөлт тооцохгүй.

Багц шилжүүлэх:

Хэрэглэгч багц шилжүүлэхэд өмнөх багцын үйлчилгээг хамгийн багадаа 1 сар ашигласан байх шаардлагатай. Шинэ хэрэглэгчийн хувьд хуучин багцын сарын суурь хураамжийг багц шилжих хүсэлт гаргасан өдөр хүртэлх ашигласан хугацаанд дүйцүүлэн Шилжин орсон багцын суурь хураамжийг тухайн сарын үлдсэн хоногт дүйцүүлэн тооцно. 

Гэрээ шилжүүлэх:

  1. Хэрэглэгч гэрээ шилжүүлэхэд өмнөх багцыг хамгийн багадаа 1 сар ашигласан байх шаардлагатай
  2. Хэрэглэгчийн гэрээг шилжүүлэхдээ хуучин болон шинэ хэрэглэгчийн албан бичгээр гаргасан хүсэлтйиг үндэслэн хуучин хэрэглэгчийн гэрээг цуцлан дугаарыг устган шинэ хэрэглэгчийн нэр дээр  шинээр үүсгэн гэрээ байгуулна.
  3. Гэрээний хуучин хэрэглэгчийн хувьд сарын суурь хураамжийг гэрээ шилжүүлэх хүсэлт гаргасан өдөр хүртэлх ашигласан хоногт дүйцүүлэн тооцно.
  4. Гэрээний шинэ хэрэглэгчийн хувьд сарын суурь хураамжийг гэрээний шилжилт хийсэн өдрөөс эхлэн сарын үлдсэн хоногт дүйцүүлэн тооцно.

Дугаар солих:

  1. Дугаар солих үйлчилгээг тухайн дугаарын хувьд сард 1 удаа хийнэ.
  2. Хэрэглэгч энгийн дугаараа азын дугаараар солих бол азын дугаарын төлбөрийн зөрүүг нэмж төлөх бөгөөд азын дугаараа энгийн дугаараар солих бол зөрүүг буцаан олгохгүй.
  3. Сарын суурь хураамжийг тооцоход өөрчлөлт гарахгүй.
  4. Хэрэглэгч дугаар солиход тухайн сарын ашигласан өдөрт дүйцүүлэн тооцсон төлбөрөөс их хэрэглээ хийсэн тохиолдолд илүү хэрэглээг багцын үндсэн тариф аар нэмж тооцно.

Дугаар хадгалах:

  1. Хэрэглэгч дугаар хадгалах үйлчилгээг ашиглахын тулд тухайн дугаарыг 1 сар ашигласан байх шаардлагатай.
  2. Хэрэглэгч дугаар хадгалуулах хүсэлт гаргаж буй өдөр хүртэлх төлбөрөө барагдуулсан байх шаардлагатай.
  3. Дугаар хадгалах хугацаа 12 сараас дээшгүй байна.
  4. Дугаар хадгалах хугацааг хадгалуулсан сараас эхлэн нээлгэж байгаа сарыг оролцуулахгүйгээр хуанлийн бүтэн сараар тооцно.
  5. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр дугаараа хадгалуулж, үйлчилгээгээ хаалгасан бол эхний 3 сар  төлбөргүй байна.
  6. Төлбөрөөс хаалттай хэрэглэгчийн дугаарыг 8 сар хадгална.
  7. Төлбөрийн үлдэгдэлгүй, дугаар хадгалуулах үйлчилгээ аваагүй, хэрэглээ хийгээгүй идэвхгүй хэрэглэгчийн дугаарыг 6 сар хүртэл хадгалах ба 7 дахь сар эхлэхэд үйлчилгээ үзүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцална.
  8. Хэрэглэгчийн хүсэлтээр гэрээ цуцалсан, дугаар сольсон тохиолдолд хэрэглэгчийн хуучин дугаарыг хадгалах хугацаа 3 сараас ихгүй байна.

Үйлчилгээг зогсоох, цуцлах

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдлуудад хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах эрхтэй. Үүнд:
  • Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол
  • Хэрэглэгч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бол
  • Хэрэглэгч өргөдлийн маягтын мэдээллийг худал мэдүүлсэн бол
  • Хэрэглэгч дампуурсан болон татан буугдсан нь тогтоогдсон бол
  • Үйлчилгээ үзүүлэгчийн бусад үйлчилгээнд төлбөрийн маргаантай бол
  • Хэрэглэгч нь гэрээн дэх дугаараа цуцлах хүсэлтийг албан бичгээр үйлчилгээ үзүүлэгчид гаргах бөгөөд түүнийг үндэслэн тухайн дугаарыг цуцална. Цуцлагдсан дугаарын эзэмших эрх үйлчилгээ үзүүлэгчид шилжинэ.
  • Хэрэглэгч нь гэрээгээ цуцлах хүсэлтийг албан бичгээр үйлчилгээ үзүүлэгчид гаргах бөгөөд түүнийг үндэслэн гэрээг цуцална. Хэрэглэгч байгууллага гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний төлөгдөөгүй бүх төлбөрүүдийг төлж барагдуулна.
  • Хэрэглэгчийн төлбөрийг үйлчилгээг цуцлах хүсэлт гаргасан өдөр хүртэлх ашигласан хугацаанд дүйцүүлэн тооцно. Хэрэглэгчийн тухайн сарын хэрэглээ нь дүйцүүлэн тооцсон хэрэглээнээс хэтэрсэн байвал хэтэрсэн хэрэглээг үндсэн тарифаар тооцож нэхэмжилнэ.
  • Хэрэглэгч байгууллага дугаар хадгалуулах үйлчилгээг авснаас хойш 13 дахь сард, төлбөрийн үлдэгдэлтэй дугаарыг 9 дэх сард, төлбөрийн үлдэгдэлгүй боловч тухайн дугаар огт ашиглагдаагүй тохиолдолд 7 дахь сард үйлчилгээ үзүүлэгчийн санаачлагаар дугаарын үйлчилгээг цуцлан, улмаар дугаарыг худалдаах эрх үүснэ.
  • Хэрэглэгч байгууллага өөрийн хүсэлтээр дугаараа цуцалсан бол үйлчилгээ үзүүлэгч 3 сарын дараа дугаарыг худалдаалах эрхтэй.

Хэрэглээний алхам:

  1. Ярианы тариф нь Монгол улс дотор эхний 60 секунд 1минутын, 61 дэх секундээс 1 секундын алхмаар тооцогдоно.
  2. Олон улсын ярианы тариф нь эхний 6 секунд нь 6 секундын, 7дахь секундээс 1 секундын алхмаар тооцогдоно.
  3. Мобикомын үүрэн холбооны дугаарын хэрэглэгч хөдөлгөөнт интернетэд холбогдсон үедээ “Mobile Office” аппликейшнийг ашиглахад дата төлбөр 0₮ байна.

Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт гаргах:

  1. Хэрэглэгч байгууллагын гэрээн дэх дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг зөвхөн тухайн байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн үйлчилгээ үзүүлэгчийн “Хэрэглэгчийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт гаргах журам”-ын дагуу олгоно.
  2. Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт нь сүүлийн 3 сарын хугацаанд хэрэглэгчийн дуудлага хийсэн болон мессэж илгээсэн дугаар, үйлчилгээг ашигласан хэмжээ болон огноо, бусад хэрэглээний ашигласан хэмжээ болон огнооний мэдээллийг агуулна.
  3. Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг хэрэглэгчид өөрт нь олгох ба шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагыг хариуцсан ХХМ-ээр дамжуулан олгоно.

Хэрэглэгчийн гарын авлага

   iOS үйлдлийн систем бүхий гар утас болон таблет ашигладаг хэрэглэгчдийн гарын авлага татах хэсэг

   Android үйлдлийн систем бүхий гар утас болон таблет ашигладаг хэрэглэгчдийн гарын авлага татах хэсэг

   Mac, Windows үйлдлийн системтэй суурин болон зөөврийн компьютер ашигладаг хэрэглэгчдийн гарын авлага татах хэсэг

   Вэб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийхтэй холбоотой хэрэглэгчийн гарын авлага татах хэсэг   

Апликейшн татах

    Mac үйлдлийн системтэй суурин болон зөөврийн компьютерт ашиглагдах апликейшныг татах хэсэг

    Windows үйлдлийн системтэй суурин болон зөөврийн компьютерт ашиглагдах апликейшныг татах хэсэг

Хэрэглэгчийн булан

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц