![]() | ![]()
|
Follow @MobicomOfficial |
|
|
|
МАНАЙ ИНТЕРНЭТ-ийг гэр бүлийн гишүүн бүрд зориуллаа
2017.05.05
Танайх интернэттэй юу? Мобиком Корпораци орон сууц, гэр хороолол, хотоос зайдуу алслагдмал газарт авсаархан жижиг төхөөрөмжөөс WiFi орчин үүсгэж, гэр бүлээрээ өндөр хурдны өрхийн интернэт ашиглах боломжтой МАНАЙ ИНТЕРНЭТ үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байна.
Өөрөөр хэлбэл, та гэртээ, хашаан дотроо, зуслан дээрээ, Мобикомын сүлжээ орсон аль ч газруудад МАНАЙ ИНТЕРНЭТ-ийг суурин болон зөөврийн байдлаар ашиглаж, гар утас, таблет, нөүтбүүк гээд Wi-Fi дэмждэг ямар ч төхөөрөмжөөс интернэтэд өндөр хурдаар 8-уулаа нэгэн зэрэг холбогдох боломжтой боллоо.
Мобиком Корпораци МАНАЙ ИНТЕРНЭТ үйлчилгээг шинээр нэвтрүүлж байгаатай холбогдуулан хэрэглэгчдэдээ дата дугаар бэлэглэж, барьцаа төлбөр болон бүртгэлийн хураамжаас чөлөөлж байгаа тул та ердөө өөрт шаардлагатай дата багцаа аваад л цахимаар ажлаа амжуулж, амарч, гэр бүл, үр хүүхэд, хайртай дотны хүмүүстэйгээ цаг хугацааг аз жаргалтай өнгөрүүлээрэй.
Бас нэг таатай мэдээ дуулгахад, үнэнч хэрэглэгчдэдээ МАНАЙ ИНТЕРНЭТ-ийн төхөөрөмжөө урьдчилгаа төлбөргүйгээр олгож байна.
Үйлчилгээний үнэ тариф, шинэ хэрэглэгч болох мэдээллийг ЭНД дарж авна уу.
МАНАЙ ИНТЕРНЭТ бусдаас дараах давуу талуудтай:
- 8 хэрэглэгч зэрэг холбогдоно.
- Суурин болон зөөврийн байдлаар ашиглаж болно.
- Гар утас, таблет, зөөврийн компьютер, Wi-Fi дэмждэг бүх төхөөрөмжөөр холбогдоно.
- 5GB, 15GB, 30GB, 60GB-ын хэрэглээний хязгааргүй дата багцуудтай.
- Задгай хэрэглээний төлбөр гарахгүй.
Та энэ үйлчилгээг авах бол та өөрт ойрхон Мобикомын салбарт хандана уу.
Гэр бүлийн гишүүн бүрд зориулав
Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!