Mонгол Улсын хэмжээнд орон нутгийн нийт сургуулиудын 23 хувь нь орчин үеийн стандартын ариун цэврийн байгууламжтай болно

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком Корпораци, Дэлхий Зөн Монгол ОУ-ын байгууллага, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан зэрэг байгууллагууд хамтран “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 2017 онд шинээр нийт 13 аймгийн 26 сумдын ерөнхий боловсролын сургуулиудад орчин үеийн ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлага хангасан байгууламжийг барьж байгуулахаар боллоо.    

Ингэснээр Монгол Улсын нийт орон нутгийн сургуулиудын 23 хувь нь ариун цэвэр, эрүүл ахуйн стантартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болж, нийт 50 орчим мянган   хүүхэд багачууд гэдэсний элдэв халдварт өвчин, гепатитын халдвараас найдвартай хамгаалагдаж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бие засах боломжтой болсон төдийгүй сурагчдын суралцах идэвх чармайлт нэмэгдэх, хот хөдөөгийн сурагчдын ялгааг арилгах, хөрсний бохирдлыг багасгах ач холбогдолтой юм.

2017 он барьж байгуулах ариун цэврийн байгууламжуудыг сургуулийн төв байртай хүзүүвчээр холбож, нэмэлт дулаалга, халаалтыг суурилуулах болсноороо онцлог болжээ. Мөн уг төслийн үр дүнд Монгол Улсад мөрдөх орон нутгийн ариун цэврийн байгууламжийн “Нэг маягийн зураг”-ийг холбогдох төрийн байгууллагууд баталсан бөгөөд өөрөөр хэлбэл цаашид барьж байгуулагдах бүх ариун цэврийн байгууламжууд уг төслийн загвараар баригдах юм.     

Энэ жил тус төслийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо сумд, Хэнтий аймгийн Дадал, Дархан сумд, Архангай аймгийн Ихтамир, Өлзийт, Эрдэнэмандал сумд, Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун сумд, Дундговь аймгийн Хулд сум, Булган аймгийн Хишиг-Өндөр, Рашаант сумд, Хөвсгөл аймгийн Жаргалант, Төмөрбулаг сумд, Увс аймгийн Өмнөговь, Өндөрхангай сумд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дорноговь аймгийн Айраг сум, Ховд аймгийн Дарви сум, Баянхонгор аймгийн Баянцагаан сум зэрэг 13 аймгийн 26 сумдад хэрэгжүүлэхээр ажлаа эхлээд байна.

Мөн уг төслийг дэмжин, санхүүжилтийн тал дээр хамтарч ажилласан Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/, Тахь Ко ХХК, Альфа Групп болон Энтүм ХХК нартаа талархал илэрхийлж байна.  

Хүүхдүүд эрүүл, аз жаргалтай байхдаа илүү сайн сурдаг бөгөөд Мобиком болон төслийн хамтрагч байгууллагууд Монгол Улсын хойч үе болсон хүүхдүүддээ эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлага, стандартыг хангасан сурах орчныг бүрдүүлэх зорилго тавин ажилласаар байх болно.

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!  

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц