Байгууллагын ДАТА МЭДЭЭЛЭЛ яагаад чухал вэ?

Байгууллагын ДАТА МЭДЭЭЛЭЛ яагаад чухал вэ?

2017.05.12

Байгууллага өргөжин тэлж, зах зээл дээр улам бат бөх зогсож эхлэх тэр мөчөөс эхлэн байгууллагын дотоод болон хэрэглэгчдийн мэдээллийн хадгалалт, түүний аюулгүй байдал, мөн тухайн байгууллагын гол хөдөлгөгч хүч болсон технологийн зогсолтгүй, найдвартай үйл ажиллагааг хэрхэн хангах асуудал тулгардаг.

Нэгэнт эдгээр хүчин зүйлс нь танай байгууллагын бизнесийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг гэж үзвэл дата мэдээллүүд ямар түвшинд эрсдэлгүй, найдвартай, тасралтгүй ажиллаж чадахаар зохион байгуулагдсан эсэхээс хамааран таны бизнес санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс төдий чинээ хол байна гэж ойлгож болох юм.

Жишээ нь: Банк санхүүгийн байгууллагуудын хувьд харилцагчдын данс, төлбөр тооцооны мэдээлэл түүний аюулгүй байдал, дотоод болон гадаадын төлбөр тооцооны системийн тасралтгүй ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хувьд үйлчлүүлэгчдийн өвчний түүх болон эмчилгээний түүх гэх мэт чухал дата мэдээллийг зүгээр нэг серверийн өрөөнд байршуулах нь асар эрсдэлтэй алхамд тооцогддог.

Яагаад газарзүйн хувьд алслагдмал нөөц Дата төвийг сонгодог вэ?

АНУ-д болсон 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын дараагаар банк санхүү, үйлдвэрлэл гээд маш олон пүүс, компаниуд мэдээллийн аюулгүй байдлын талаарх бодлогодоо өөрчлөлт оруулсан байдаг. Дата төвийн мэдээллээ өөр эх үүсвэр дээр буюу газарзүйн хувьд алслагдмал, хоёрдогч дата төв дээр нэгэн зэрэг байршуулах замаар бизнесийн үйл ажиллагаагаа баталгаажуулах болсон юм.

Жишээ нь: Тус террорист халдлагаас хойш Apple болон Google корпорациуд өөрсдийн нөөц дата төвийг орон нутгийн бүсэд байгуулсан бол Microsoft газарзүйн нөөц дата төвөө Chicago хотод байгуулсан.

Сүүлийн жилүүдэд газарзүйн хувьд нөөц дата төв гэдэг ойлголт нь дэд бүтцийн хувьд тухайн улсын хуурай газрын тээврийн хөгжлөөс хамааран /хурдны зам, хурдны галт тэрэг г.м/ 4 цагийн дотор буюу хамгийн хурдан хугацаанд хүрч очих байдлаар төлөвлөж үндсэн дата төвөөс 160-1600 км зайд газарзүйн нөөц дата төвийн байгуулах хандлага тогтсон байна.

Бидний туршлага: 

(Монголын анхны олон улсын сертификатаар баталгаажсан иж бүрэн Дата төв байгуулах төсөл гүйцэтгэгч)

Мобиком Корпораци, Мобинет ХХК хамтран Монгол Улсад анх удаагаа цахилгаан тэжээл, сүлжээ, хяналт, хөргөлтийн систем болон сервер, сүлжээ хяналтын өрөөний дотоод засвар, зохион байгуулалт гээд цогц шийдлээр TIA-942 стандартын дагуу TIER II (Redundant Components 99.741% Availability) зэрэглэлийн олон улсын сертификатаар баталгаажсан иж бүрэн Дата төв байгуулах төслүүд дээр ажиллаж салбартаа тэргүүлэгч 3 банкны дата төвийг хүлээлгэн өгөөд байна.

Мэдээллийн технологийн Дата төвийн үйл ажиллагаа, програм хангамж, хяналт, нэгдсэн удирдлага, тоног төхөөрөмж, барилга байгууламж, дэд бүтцийг үнэлэн батламж олгодог дэлхийн нэр хүнд бүхий Uptime Institute Professional Services-ээс тухайн төслийн баримт бичгээс авахуулаад, олон улсын сертификаттай гадны мэргэжилтнүүд газар дээр нь шалгаж, үнэлгээ өгсний дүнд ОУ-ын TIER (1-4 зэрэгтэй) стандартыг бүрэн хангасан гэдгийг баталсан билээ.

Жишээ нь : Олон улсын стандартын Tier II шаардлага нь цахилгаан эрчим хүч, хөргөлтийн систем, галын аюул зэрэг дэд бүтцийн ослоос үүдэх мэдээллийн технологийн үйл ажиллагааны доголдлыг 99.7% хүртэл бууруулсныг гэрчилдэг.

 

Үүний зэрэгцээ Монгол Улсад анх удаагаа олон улсын TIA-942 стандартын дагуу TIER III зэрэглэлийн газарзүйн хувьд нөөц дата төвийг Дархан хотод байгуулаад байна.

Мобиком Корпорацийн Дата төвүүд дээр манай улсын топ банк санхүү, уул уурхайн байгууллагууд мөн Төрийн болон олон улсын салбар байгууллагууд, хэвлэл мэдээлэл, телевизүүд, бусад аж ахуй нэгжүүд өөрсдийн дата мэдээллийг байршуулан хамтран ажиллаж байна.

Мобиком Корпорацийн хөрөнгө оруулагч болох KDDI Корпораци нь олон улсад Дата төв байгуулах төсөл хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх, дата мэдээлэл байршуулах бизнесийн салбарт дэлхийн топ 5 байгууллагын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд дэлхийн 13 гаруй улсын 24 хотод 447,000 мкв талбайд өөрийн 48 дата төвийг байгуулж дата мэдээлэл байршуулах үйл ажиллагаа эрхэлдэг. KDDI Корпораци манай дата төвийн төслүүд, одоогийн дата төвүүдийн сайжруулалт, хөгжүүлэлт, аюулгүй байдал, бизнесийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг юм.

 

Монголын анхны ГАЗАРЗҮЙН НӨӨЦ ДАТА ТӨВ 

(International standard TIER III ready)

Улаанбаатар хотоос 220км зайд Дархан хотод байрладаг Мобиком Корпорацийн Теди төвийн байранд техникийн бүсийн төв болон Дархан дата төв үйл ажиллагаагаа явуулж байна. Дархан дата төв нь олон улсын TIA-942 стандартын дагуу байгуулагдсан ба TIER III ангиллыг хангахуйц Монголын анхны Газарзүйн нөөц дата төв юм.

Барилгын бүтэц: 

Барилгын зураг төслийг анхнаас нь дата төв байгуулах зориулалтаар, олон улсын стандартын дагуу төлөвлөж, гүйцэтгэсэн. Дархан хотод байрлах Газарзүйн нөөц дата төвийн байгууламж нь энгийн барилгатай харьцуулахад дээврийн даац 1,5 дахин, арматурын чанарын үзүүлэлт 4 дахин, таазны өндөр 1,6 дахин, давхар дундын хучилтын даац 2,4 дахин илүү.

 

Үл тасалдах цахилгааны эх үүсвэр

Систем+Систем

Дата төвийн эрчим хүч хангамжийн систем нь олон улсын стандартын TIER IV зэрэглэлийг хангахуйц “2N (систем+систем)” бүтэцтэй бөгөөд А ба Б гэсэн 2 тусдаа бие даасан систем зэрэг ажиллана. Систем тус бүр үндсэн оруулга болон нөөц генераторуудын хооронд сэлгэн залгалт хийн ажиллах ба аль нэг систем бүрэн зогсоход нөгөө системийг Bypass горимоор холбон 2 систем хэвийн ажиллах боломжтой. Үндсэн оруулга болон генератор хоорондын сэлгэн залгах төхөөрөмжүүд нь програмчлагдсан логик удирдлагатай. Нөөц тэжээлийн генераторууд нь өөрийн түлшний савнаас гадна нэмэлт түлшний танк байрлуулж өгсөн нь аваарын горимд ажиллах хугацааг уртасгасан. Мөн хөргөлтийн системийн найдвартай байдлын үүднээс цахилгаан хангамж нь систем тус бүрээс холбогдон тэжээгдэнэ.

Хөргөлтийн систем

“Energy saving precision” хөргөлтийн систем нь шууд бус free cooling болон шууд хөргөлтийн гэсэн 2 ажиллагаатай бөгөөд серверийн өрөөний зохион байгуулалт нь “Cold-Aisle containment”  шийдлээр хийгдсэн. Энэхүү шийдэл нь хүйтэн ба халуун агаарын урсгалыг тусгаарласан битүүмж нь хөрсөн агаарыг бүрэн ашиглах зарчмаар хөргөлтийн системийн багтаамжийг нэмэгдүүлэх, цахилгаан зарцуулалтыг шууд буруулах дэвшилтэд зохион байгуулалт юм. Галын аюулын үед битүүмж нь дохиоллын системтэй уялдан ажиллана.

Галын хамгааллын систем

FM200 инертийн хийн шийдэл нь хүчил төрөгч оролцсон шаталт үүсэх химийн урвалаас сэргийлж, шаталт дэмжигч бодисууд үүсэх боломжийг хаах зарчмаар ажилладаг. Орчны хяналтын температур болон утаа мэдрэгч, хөргөлтийн системтэй уялдан ажиллах зарчмаар програмчлагдсан.

Орчны хяналтын систем:

Өрөөний температур, чийгшил, тоос, чичиргээ, ус алдалтыг мэдрэх мэдрэгчүүдээс гадна орчныг хянах камерын тусламжтай серверийн өрөөний хяналтыг тогтмол хийдэг.

Сүлжээний нөөц холболт:

Дархан Дата төвд 1+1 нөөц холболт, Alcatel болон Ericsson зэрэг дэлхийн тэргүүлэх зэргийн дамжуулах төхөөрөмжүүд, шилэн кабелийн хоёр өөр оруулга, замчлал бүхий сүлжээг зохион байгуулж олон улсын стандарт, найдвартай байдлыг бүрэн хангасан. 

Энэ сүлжээг ашиглан Улаанбаатар хот, бүх аймгийн төвийг холбосон өндөр хурдны интернет үйлчилгээ болон MPLS сүлжээнд суурилсан байгууллага хоорондын VPN үйлчилгээг үзүүлдэг.

Мэдээллийн аюулгүй байдал:

Дархан Дата төвийн сүлжээ нь цахим халдлагаас хамгаалах болон халдлагыг илрүүлэх систем, галт ханаар бүрэн хамгаалагдсанаас гадна мэргэшсэн инженерүүд аюулгүй байдлыг ханган ажилладаг.

Сүлжээ хяналтын төв:

Мобиком Корпорацийн техникийн төв байр, Сүлжээ хяналтын төвд 7 хоногийн 24 цагаар нэгдсэн удирдлагын систем дээр тасралтгүй хяналт хийхээс гадна Дархан хот дахь төвийн бүсийн Сүлжээ хяналтын төв дээр давхар хяналт хийж, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

 

Үйлчилгэээний бусад мэдээллийн талаар байгууллагын харилцагч хариуцсан менежер болон 2222 лавлах утаснаас авна уу. 

 

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!  

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц