Candy-гийн супер ялагч машинаа гардан авлаа

Монголын хамгийн том лояалти хөтөлбөр Candy, Монголын автомашин борлуулалтын тэргүүлэгч МСМ Автомотив ХХК-тай хамтран энэ зуны хамгийн том урамшуулал болох Jeep Grand Cherokee автомашины ялагчийг тодруулж, өнөөдөр түлхүүрийг нь гардуулан өглөө.

Ердөө 1500 Candy-гээр оролцсон энэ урамшуулал 2017.05.19-нд эхэлж, супер ялагчаа өнгөрсөн Пүрэв гараг буюу 2017.06.29-ний өдөр Боловсрол суваг телевизээр шууд тодруулсан юм. Урамшуулалд оролцсон хэрэглэгчийн дундаас санамсаргүй түүврийн аргаар тодруулахад Улаанбаатар хотоос Мижидийн Ягаан тодорч, төмөр хүлгийн түлхүүрийг гардан авлаа. Мобикомынхоо дугаарыг 20 жил ашиглаж буй үнэнч хэрэглэгчдийн нэг нь болох тэрбээр ийнхүү 148,000,000 төгрөгийн үнэтэй цоо шинэ Jeep Grand Cherokee машиныг 1500 Candy-гээр 99% хямдруулж, 1,000,000₮-өөр авах эрхтэй болж байна.

Candy, МСМ Автомотив ХХК-ийн хамт олон урамшуулалд оролцсон хэрэглэгч бүрд МСМ Автомотив ХХК-ийн сэлбэг, үйлчилгээний 5-20%-ийн хөнгөлөлтийн эрхийг бэлэглэхээс гадна цугласан нийт Candy дүнгийн 1%-ийг Мазаалайг хамгаалах төсөлд хандивласан юм.

Энэхүү урамшуулал нь Candy-гээс зохион байгуулсан, төмөр хүлгийн шагналтай хоёр дахь урамшуулал болж байна. Өнгөрсөн жил, амтат лояалти хөтөлбөр маань цоо шинэ Land Cruiser 200 автомашины супер шагналтай урамшууллыг зарлахад Завхан аймгийн Яруу сумаас бага ангийн багш Г.Ганцэцэг ялагчаар тодорч байв.

Candy бол хэрэглэгчдэдээ хүссэн үйлчилгээгээ хөнгөлөлттэй авах боломжийг олгодог хамгийн том лояалти хөтөлбөр юм. Та цахилгааныхаа төлбөр, худгийн ус, фитнесс клуб, кофе цай, авто угаалга, нийтийн тээвэр гэх мэт өдөр тутмынхаа үйлчилгээг Candy-гээрээ төлөх боломжтойг дуулгахад таатай байна.

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц