Мобиком Корпорацийн хамт олон 3 дахь жилдээ цусны донор боллоо

Нийгмийн хариуцлагыг дээдлэгч, Монгол Улсын тэргүүлэгч оператор Мобиком Корпораци нь Монгол Улсад маш их дутагдалтай байдаг цусны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр хамт олноороо цусны донор болдог уламжлал тогтоогоод 3 жил болж байна.  

1,000 гаруй ажилтантай Мобиком Корпорацийн хамт олны дундаас тогтмол цусаа хандивладаг 40 гаруй байнгын донор байдаг. Аливаа улс орны нийт хүн амын 3 хувь нь байнгын цусны донор байж хэмээн тухайн орны цусны нөөцийг хангалттай гэж үздэг. Гэвч манай орны хувьд энэ үзүүлэлт 1 хувьд ч хүрдэггүй байна. Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс мэдээлж байгаагаар сүүлийн жилүүдэд донорын тоо 20 орчим хувиар нэмэгдсэн боловч цусны нөөц хомсдмол хэвээр байгаа юм. Иймд Мобиком Корпорацийн зүгээс аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамт олноороо цусны донор болж, эрдэнэт хүний амь насыг аврах буянтай үйлст нэгдэхийг уриалж байна. 

Байнгын цусны донор болсноор зүрх судасны өвчлөлийн эрсдэл багасч, цусан дахь хлостерины хэмжээ буурахаас гадна төмрийн хэмжээ тэнцвэржинэ, мөн цусны эргэлт сайжирч, аливаа шархны эдгэрэлт түргэсэхээс гадна жингээ барих зэрэг олон талын ашиг тустай байдаг.         

  

Мобиком Корпораци нь 2017 онд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны Олон Улсын OHSAS 18001 стандартыг баталгаажуулсан Монгол дахь анхны мэдээллийн технологи, харилцаа холбооны компани болсон бөгөөд нийт 1,000 гаруй албан хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхааран, жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц шинжилгээ, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал бүрэн хамруулдаг.

 

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц