4G LTE ADVANCED технологийг Монголд анх удаагаа нэвтрүүллээ

Мобиком Корпораци нь хэт өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн 4G дата үйлчилгээнийхээ хурдыг 2 дахин нэмэгдүүлж, онолын хувьд 225 Mbps хүргэх боломжтой LTE-Advanced буюу Carrier Aggregation технологийг  Монгол Улсад анх удаагаа нэвтрүүлж байгааг Хэрэглэгчдэдээ дуулгахад таатай байна.  

Мэдээлэл, харилцаа холбооны технологи хурдацтай хөгжихийн хэрээр өндөр хурдны дата үйлчилгээний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй уг хэрэгцээ, шаардлагыг хангаад зогсохгүй, Хэрэглэгчдийнхээ хүлээлтээс давсан үйлчилгээг хүргэхийн тулд Мобиком Корпораци ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсээр байгаа билээ.

LTE-Advanced буюу Carrier Aggregation технологи гэдэг нь дамжуулагдаж буй датаг өөр өөр радио давтамжуудад хуваарилан дамжуулснаар дээрх давтамжуудыг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой гар утас ашиглаж буй Хэрэглэгчдэдээ хамгийн өндөр хурдаар датаг дамжуулах технологи юм. Цаашид давтамжийн тоог нэмэгдүүлснээр илүү өндөр хурдыг санал болгох боломжтой.

Өнгөрсөн сард Монголд анх удаа Мобикомын хэрэглэгчид 2600 MHz давтамжийг ашиглан техникийн хүчин чадлын хувьд хамгийн ихдээ 80-100 Mbps хурд бүхий 4G дата үйлчилгээг ашиглах боломжтой болсон бол Carrier Aggregation технологийг нэвтрүүлснээр 4G дата үйлчилгээний техникийн дээд хурд 225 Mbps хүрэх боломжтой юм. Ингэснээр зөвхөн Мобикомын Хэрэглэгчид энгийн 4G дата үйлчилгээнийхээ хурдыг хоёр дахин нэмэх бололцоотой болж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар болон Эрдэнэт хотуудын сонгогдсон хэсгүүдэд LTE-Advanced үйлчилгээг нэвтрүүлээд байгаа бөгөөд Samsung Galaxy Note 8, Galaxy S8, S8+, Samsung J7 (2017), Samsung J3 (2017), Huawei P10, P10+, P9 Lite, LG G6 болон K10 загварын гар утас ашиглаж буй Мобикомын Хэрэглэгчид Монгол дахь хамгийн анхны, хамгийн хурдан 4G LTE-Advanced үйлчилгээг шууд ашиглах боломжтой юм. Харин iPhone төрлийн гар утастай хэрэглэгчид маань ирэх оны хоёрдугаар улирлаас эхлэн 4G LTE-Advanced үйлчилгээг ашиглах боломжтой болно. Мобиком Корпораци нь LTE-Advanced сүлжээг Монгол орны бүхий л томоохон суурин газруудад шат дараатайгаар нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Мөн Мобиком Корпораци нь LTE-Advanced технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ Монголд анх удаа өндөр хурдны 4G дата роуминг үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгоход бэлэн болоод байна. Та бүхэн тун удахгүй бидний хамгийн ихээр зорчдог Хонгконг, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудад 4G дата роуминг үйлчилгээг ашиглах боломжтой болно.

4G LTE Advanced – Үл гүйцэгдэх хурд

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй! 

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц