2 өрөө байрны ялагч түлхүүрээ гардан авлаа

Монголын хамгийн том лояалти хөтөлбөр Candy-гээс зарласан энэ намрын хамгийн том урамшуулал 2 өрөө цоо шинэ байрны супер ялагч Улаанбаатар хотоос тодорлоо. Супер ялагч Б.Ургаа ердөө 1500-хан candy-гээр урамшуулалдаа оролцсон нь ийнхүү Баяжих Цогцолбор хороололд байрлах 47 м.кв талбайтай байрыг 99% хямдруулан 1 сая төгрөгөөр авах эрхийг авчирсан байна.

Нийт зургаан 7 хоногийн турш үргэлжилсэн энэхүү урамшуулал 2017.11.11-нийг дуустал үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн даваа гарагт буюу 2017.11.13-ны өдөр Боловсрол телевизийн шууд нэвтрүүлгээр супер ялагчаа тодруулсан юм.

Энэ бол Candy-гээс хэрэглэгчдийнхээ дунд зарласан энэ жилийн хоёр дахь томоохон урамшуулал бөгөөд өнгөрсөн 5-р сард Candy лояалти хөтөлбөр нь MSM ХХК-тай хамтран цоо шинэ Jeep Grand Cherokee автомашинтай урамшууллыг зохион байгуулсан билээ.

Хэрэглэгчдийнхээ хэрэглээг илүү амттай болгох зорилготой Candy лояалти хөтөлбөрт 100 гаруй байгууллага нэгдээд байгаа ба хэрэглэгч та цахилгааныхаа төлбөр, ухаалаг худгаас ус авах, эмийн сан, фитнес клуб, кино театруудаар үйлчлүүлэх бүрдээ Candy-гээрээ тооцоо хийж болох төдийгүй, үйлчлүүлэх бүрдээ үнийн дүнгийн 1%-тай тэнцэх candy-г бэлгэнд авах болно.

Мөн зөвхөн Мобикомын хэрэглэгчид Мессэж Зээл үйлчилгээнд бүртгүүлэн 500,000 хүртэлх candy-г барьцаагүйгээр авах боломжтойг дуулгахад таатай байна. 1 candy 1 төгрөгтэй тэнцэнэ.

Эрхэм Мобикомын хэрэглэгч та яг одоо Candy-д нэгдэж, илүү амттай урамшуулал, хөнгөлөлтийг авахыг хүсвэл 555 дугаарт ON гэсэн мессэж илгээгээрэй. Таныг илүү амттай бэлгүүд хүлээж байна.

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй! 

    

 

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц