Улсын хэмжээнд нийт 58 сумын сургууль, цэцэрлэгүүд орчин үеийн “00”-той боллоо

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком Корпораци, Дэлхий Зөн Монгол ОУ-ын байгууллага хамтран “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлээд 4 дэх жилээ үдэж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр нийт 16 аймгийн 58 сумын сургууль, цэцэрлэгүүд орчин үеийн ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлага хангасан “00”-той болсон бөгөөд Дэлхийн “Ариун цэврийн байгууламжийг сайжруулах өдөр”-ийн хүрээнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цоо шинэ ариун цэврийн байгууламжийг хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгууллаа.   

Ингэснээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын нийт орон нутгийн сургуулиудын 20 орчим хувь нь орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болж, нийт 45 орчим мянган хүүхэд, багачууд гэдэсний элдэв халдварт өвчин, гепатитын халдвараас найдвартай хамгаалагдаж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бие засах боломжтой болсон төдийгүй сурагчдын суралцах идэвх чармайлт нэмэгдэх, хот хөдөөгийн сурагчдын ялгааг арилгах, хөрсний бохирдлыг багасгах ач холбогдолтой юм.

2017 онд барьж байгуулсан ариун цэврийн байгууламжуудыг сургуулийн төв байртай хүзүүвчээр холбож, нэмэлт дулаалга, халаалтыг суурилуулах болсноороо онцлог болжээ. Мөн уг төслийн үр дүнд Монгол Улсад мөрдөх орон нутгийн ариун цэврийн байгууламжийн “Нэг маягийн зураг”-ийг холбогдох төрийн байгууллагууд баталсан бөгөөд өөрөөр хэлбэл цаашид барьж байгуулагдах бүх ариун цэврийн байгууламжууд уг төслийн загвараар баригдах юм.    

Энэ жил тус төслийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо сумд, Хэнтий аймгийн Дадал, Дархан сумд, Архангай аймгийн Ихтамир, Өлзийт, Эрдэнэмандал сумд, Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Есөнбулаг сумд, Дундговь аймгийн Хулд сум, Булган аймгийн Хишиг-Өндөр, Рашаант сумд, Хөвсгөл аймгийн Жаргалант, Төмөрбулаг сумд, Увс аймгийн Өмнөговь, Өндөрхангай сумд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дорноговь аймгийн Алтанширээ сум, Ховд аймгийн Дарви сум, Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Завхан аймгийн Шилүүстэй сум зэрэг 14 аймгийн 23 сумдад хэрэгжүүлээд байна.

Мөн уг төслийг дэмжин, хамтран ажилласан УИХ-ын Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байнгын Хороо, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/, Тахь Ко ХХК, Альфа Групп болон Энтүм ХХК нартаа талархал илэрхийлж байна.  

Хүүхэд бүр эрүүл, аз жаргалтай байхдаа илүү сайн сурдаг бөгөөд Мобиком болон төслийн хамтрагч байгууллагууд бидний хойч үе болсон хүүхдүүддээ эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлага, стандартыг хангасан сурах орчныг бүрдүүлэх зорилго тавин ажилласаар байх болно.

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй! 

    

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц