Мобиком Корпораци Мэдээллийн технологийн чиглэлээр Олон улсын сургалтыг зохион байгуулахаар боллоо

Мэдээлэл, Харилцаа холбооны салбарын тэргүүлэгч Мобиком Корпораци нь “Ази Номхон далайн орнуудын сүлжээ мэдээллийн төв” APNIC  болон “Домэйн нэр болон дугаарлалтыг хариуцах Интернэт корпораци”  ICANN байгууллагуудтай хамтран “Програм хангамжид суурилсан сүлжээ”/Software Defined Network/ болон “Домэйн нэрийн систем, түүний нууцлал”/DNS\DNSSEC/ сэдвээр 2018 оны 4 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд сургалт зохион байгуулах гэж байна.    

Мобиком Корпораци нь салбарынхаа мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, харилцагчдадаа орчин үеийн мэдлэг, мэдээллийг түгээхэд үргэлж анхааран ажилладаг бөгөөд энэ төрлийн албан ёсны цуврал сургалтуудыг 2010 оноос зохион байгуулсаар ирсэн билээ.

Өмнө нь зохион байгуулж байсан Internet Resourse Management (IRM)-2010, DNS/DNSSEC-2011, IPv4/IPv6 BGP Routing-2012 сургалтуудад 50 гаруй компанийн 120 орчим инженер техникийн мэргэжилтнүүд хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэн, мэргэжлийн Олон Улсын батламжийг гардан авсан юм.   

 “Програм хангамжид суурилсан сүлжээ” IP болон MPLS сүлжээг хариуцан ажилладаг техникийн мэргэжилтнүүдэд голчлон чиглэж мэдлэг мэдээлэл өгөх бөгөөд програм хангамжид суурилсан сүлжээний үр нөлөөг таниулах зорилготой.

Энэ удаагийн сургалтын хүрээнд:

  • Introduction to and architectural frameworks for SDN
  • OpenFlow
  • OpenDaylight
  • Mininet
  • Segment routing
  • BGP Egress Peer Engineering
  • Segment routing interworking with LDP гэсэн агуулгаар мэдлэг олж авна.   

Мөн уг сургалтад оролцохоор бүртгүүлж, эрхээ авсан байгууллага хувь хүмүүс ICANN-DNS/DNSSEC сургалтад давхар хамрагдах эрхтэй болох юм.

DNS/DNSSEC сургалт нь сүлжээний инженер болон систем администраторуудад зориулсан сургалт бөгөөд сургалтаар:

  • DNS Protocol Vulnerabilities
  • DNS Security concepts
  • Transaction Signatures (TSIG)
  • DNS Security Extensions (DNSSEC)
  • Setting up secure zone зэрэг агуулгаар мэдлэг олгоно.

Мэдээлэл харилцаа холбооны салбарт өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэлтэй хувь хүн, албан байгууллагууд 3 дугаар сарын 26-наас өмнө доорх цахим хуудсаар уг сургалтад 20% хөнгөлөлттэй бүртгүүлэх боломжтой.

https://training.apnic.net/events/2018-04-10-SDN

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата төв
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй цаасан карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц