“Энтрепренерийн аян” Мобиком Корпорацид үргэлжиллээ

2018 оны 5 дугаар сарын 25, Улаанбаатар хот – Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсын ТОП аж ахуй нэгжүүдээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцдаг уламжлал ёсоор энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпорациар зочиллоо.

Мобиком Корпорацийн хувьд 2017 онд “Оны Онцлох Энтрепренер”-ээр шалгарч “Гран При” шагналыг хүртсэн юм.  Иймд өнөөдөр Танхимын гишүүн байгууллагын зочид төлөөлөгчид Мобиком Корпорацийн төв байранд хүрэлцэн ирж үйлчилгээний нэгдсэн Тэди төв, “Мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв 2222” болон Мобиком Группийн охин компани дижитал контент үйлдвэрлэгч-нийлүүлэгч Монгол Контент компанийн үйл ажиллагаатай танилцлаа. 

МҮХАҮТ-аас санаачлан зохион байгуулдаг энэхүү “Энтрепренерийн аян” нь  “Оны онцлох аж ахуйн нэгж”-үүдийн ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг 2001 оноос эхлэн жил бүр шалгаруулдаг уламжлалтай болсон бөгөөд Мобиком Корпорацийн нийт хамт олон энэхүү нэр хүндтэй шагналыг 2001 оноос хойш жил бүр хүртсээр ирсэндээ туйлын талархалтай байдаг.

Мобиком Корпораци үйлчилгээ, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын ажлуудаараа олон шагнал авсан бөгөөд өнгөрсөн 22 жилийн хугацаанд нийт хоёр их наяд гаруй төгрөгийн шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсын үүрэн харилцаа холбооны салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд зарцуулж, улс орон даяар шинэ ажлын байрууд тасралтгүй бий болгосоор ирсэн билээ. Түүнчлэн энэ хугацаанд 6,7 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдэд зарцуулж, 600 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Бид цаашид уг хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлж, айл өрх, аж ахуй нэгжүүдэд хамгийн найдвартай харилцаа холбоо, мэдээлэл технологийн үйлчилгээг үзүүлсээр байх болно.

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Гар утас, Төхөөрөмж
Үүрэн холбоо
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата төв
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй цаасан карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц