logo

Гэрээний нөхцөлтэй танилцах

Захиалгын мэдээлэл
Сонгосон багцVIP Багц
Сарын төлбөр 199,000₮
vip-card-bg

Хэрвээ та VIP 199,000₮ багц руу шилжвэл эхний 3 сарын суурь хураамжаас 100% чөлөөлнө.


Хэрэглэгчийн мэдээлэл
Овог
Нэр
Регистрийн дугаар
Цахим шуудан
Хаяг
Холбоо барих хүний дугаар

1. Энэхүү нөхцөлөөр хэрэглэгч Мобиком групп компанийн үйлчилгээг цахим сувгууд (мобиком апликейшн болон mobicom.mn веб)-р дамжуулан авахтай холбогдох харилцааг зохицуулна.

2. Хэрэглэгч нь Мобиком групп компанийн цахим сувгуудаар дамжуулан үйлчилгээ авахын тулд өөрийн албан ёсны и-мэйл хаягийг бүртгүүлэн энэхүү нөхцөлийг бүрэн уншиж танилцан, зөвшөөрсөн байна".

3. Хэрэглэгч энэ нөхцөлийг зөвшөөрснөөр цаашид цахим сувгаар дамжуулан үйлчилгээ авахдаа нууц үг, өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар эсхүл баталгаажсан и-мэйл хаягт очих нэг удаагийн нууц үг, цахим гарын үсэг, тоон гарын үсгийг ашиглан цахимаар үйлчилгээ авахыг зөвшөөрч байгаа болно.

4. Энэхүү нөхцөлийн 3 дахь хэсэгт заасан арга хэрэгслүүдийг ашиглан авсан үйлчилгээ, хийсэн хэлцэл, гэрээ нь хүчин төгөлдөр болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрч байгаа болно.

5. Хэрэглэгч нь өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар болон бүртгүүлсэн и-мэйл хаягаа бусдад ашиглуулахгүй, дамжуулахгүй бөгөөд өөрт хамаарах мэдээллийн нууцлалаа хадгалах, хамгаалах үүрэгтэй. Хэрэглэгч нь энэхүү үүргээ биелүүлээгүйгээс өөрт учрах аливаа эрсдэлийг бүрэн хариуцна.

6. Мобиком групп компаниуд нь цахим сувгуудаар дамжуулан хэрэглэгчид хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн бодит байдал болон цахим сувгуудынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хариуцна.

Энэхүү нөхцөлд дурдсанаас бусад асуудлыг Үйлчилгээний гэрээ болон бусад үйлчилгээний нөхцөлд зааснаар зохицуулна.

Та гарын үсгээ зурна уу